Нийслэлд Нутгийн удирдлагын холбооны сургалтанд хамрагдаж буй Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргыг УИХ-ын дарга З.Энхболд, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Батхүү нар өнөөдөр хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг нутгийн өвөлжилтийн байдлаар мэдээлэл өглөө. Тус сумын нутагт цас ихтэй ч мал тарга, тэвээр сайтай, өвөлжилт өнтэй болж байгаа аж. Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр сонгогдсон сумын удирдлагууд сургуулийн хүүхдийн дотуур байр, бизнес хөгжлийн төвтэй болохыг хүсч байна. Тиймээс 2014 оны төсөвт канад технологиор дээрх байр, төвийн барилгыг барих асуудлыг тусгуулж өгөхийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс хүсч байлаа. Түүнчлэн Туяа багийг цахилгаан эрчим хүчээр холбох төсөв, мөнгийг шийдүүлэх бололцоо байгаа эсэх талаар санал солилцов