Ц.Баярсайхан: Нөгөө нам сонгогчдод мөнгө өгдөг зуршлаасаа салж чадахгүй байна
2011.07.09

Ц.Баярсайхан: Нөгөө нам сонгогчдод мөнгө өгдөг зуршлаасаа салж чадахгүй байна

УИХ-ын гишүүнЦ.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ард нийтийн санал асуулга явуулах тухай саналыг МАН-ын бүлгээс танай намын бүлэгт санал болгосон. Харин АН-ын бүлэг саналасуулга явуулах шаардлагагүй гэжүзэжбайгаа. Харин таны хувьд санал асуулгын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа байдлаас анзаарахад улс төрийн тодорхой шийдвэр гаргах буюу тогтолцооны асуудал дээрээ тулчихсан байна. Манай улс өргөн дэлгэр нутагт хүн ам нь таруу суурьшдагаараа онцлогтой. Энэ утгаараа тойргийн тодорхой төлөөлөл, цаашдаа улс
орныг хөгжүүлэх бодлого зайлшгүй байх ёстой гэж боддог. Өнөөдөр хэдийгээр нам бүрээс гэж хэлж байгаа боловч янз бүрийн байдлаар гишүүд УИХ-д орж ирсэн. Тиймээс улс орны эрх ашгийн төлөө нэгдсэн бодлогод төдийлөн хүрч чадахгүй байна. Юун түрүүнд үндсэн зарчим, хүрэх зорилгоо зөв төлөвлөх хэрэгтэй. Эдийн засаг, нийгмийн чиглэлийн зорилтууд байхгүй байгаа энэ үед Монгол Улсыг бүхэлд нь харахын тулд пропорциональ хувилбар хэрэгтэй. МАН-ын зүгээс   ард нийтийн санал асуулга явуулъя гэсэн санал тавьсан. Бид шаардлагагүй гэж үзэж байгаа. Сонгуулиа ямар тогтолцоогоор хийхээ ард түмнээс мандат авч сонгогдсон хууль тогтоох дээд байгууллага УИХ бүрэн шийдэх бололцоотой гэж ойлгож байгаа. Харин ард түмнээс Үндсэн хуулийн тодорхой асуудлаар асуулт асуужболно. Ганцхан сонгуулийн тухай хуулийг асуух нь онц биш.  Үүнээс гадна хоёр нам төдийгүй бусад намын төлөөлөл УИХ-д орж ирэх ёстой гэж үздэг. Тэдгээр хүмүүст намын нэрээр сонгуульд оролцож орж ирэх нь чухал. УИХ-д олон намын төлөөлөл олон байх тусам бид илүү түргэн бодитой хөгжих гарцыг нээнэ л гэсэн үг. Тиймээс эрх барьж байгаа хоёр нам өөр хоорондоо болон бусад улс төрийн хүчинтэйгээ зөвшилцөөд тогтолцооны хоёр I тоон дээр тогтчих чадвар өнөөдөр байгаа гэж боддог. Ер нь сонгуулийн хууль гэдэг бол өнөөдрийн парламентад сууж байгаа 76 гишүүний асуудал биш. Бүх монголчуудын асуудал шүү дээ.

-Нэгдмэл бодлого байхгүй байгаагаас та эх орны бодлогоо тодорхойлж чадахгүй байна гэж та хэллээ. Ямар нэгэн асуудлыг хэлэлцэхдээ хэт улстөржүүлээд байна гэж хэлж болохуу?

-Тийм шүү дээ. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн талаар бодлого тодорхойлоод хууль батлаад хэрэгжүүлж эхэлж байтал хэн нэгэн хэсэг бүлэг гишүүд эрх байгаа гэдэг утгаараа хийж байгаа ажлыг бүрэн нураах хуулийн төсөл өргөн барьдаг зуршилтай болчихлоо. Зөвхөн уул уурхайгаар амьдрах юм шиг санаад бусад салбарынхаа хөгжлийг огтхон ч бодохгүй байна. Аль ч салбарт бодлого юу ч байхгүй. Манай улсад хөрөнгө оруулалт асар их хэрэгтэй байна. Гэтэл гадны хөрөнгө оруулалтыг ямар байдлаар яаж дэмжих тухай бодлого байхгүй. Энгийн жишээ хэлэхэд дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор тэдэнд Тавантолгойн хувьцаа өгье гэж шийдсэн боловч нэр бүхий хэдэн гишүүн өгөхгүй иргэддээ эзэмшүүлнэ гээд нураасан. Хувьцаа эзэмшүүлнэ гэдэг цаанаа хариуцлагын ажил шүү дээ. Тиймээс татвар төлөгчдийнхөө төлөө монголын төр үнэхээр тодорхой ажил хийх хэрэгтэй байна. Үүнийг сайжруулахын тулд улс төрийн намууд хариуцлагатай ажиллах ёстой.

-38:38 дээр тогтоно гэхээртойрог хуваарилахаас эхлээд асуудал үүснэ. Тэгээд ч хоёр статустай гишүүд бий болно гээд байгаа шүү дээ?

-Манайд их газрын хуулиудыг дуурайсан олон хууль бий. 38:38-ийг бололцоотой гэдэг нь 2008 онд судалгааны үр дүнд гарч ирсэн байдаг. Үүний  дагуу МАХН-ын их бага хурал пропорциональ тогтолцоог уриалж байсан. Намын дарга нь ч гэсэн амлаж байсан шүү дээ. Түүнчлэн өнгөрсөн оны 11 сард хүн амын тооллого болсон. Тиймээс хүн амын тоотойгоо уялдуулаад тойргийг хувааж болно. Тэгэхгүй аймгийг хоёр тойрог болгоно гэвэл харьцангуй  болж төлөөллийн зарчим алдагдана. УИХ-ын тангараг өргөхдөө тухайн тойргоос сонгогдсон ч гэсэн бүх ард түмнээ төлөөлөх учиртай. Хэрэв 38:38 дээр хоёр намын бүлэг тогтож чадахгүй бол 50:26,52:24 өөр олон хувилбар байгаа. Зарим нам өөрсдийн хожлыг харж байх шиг байна. Нэр дэвшигчдэдээ найдлага таниад байна. Хамгийн гол нь энэ бүхний эцэст хэн нэгэн хүн биш улс орон хожих ёстой. Тухайн намд бол огтхон ч хэрэггүй.

-Хамтарсан Засгийн газар өнгөрсөн хугацаанд олон асуудлыг хэлэлцэж шийдсэн хэр нь Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үед хоёр тийшээ харж сууж байгааг янз бүрээр тайлбарлах хүмүүс байна л даа. Салах гэж байна гэж хэлэх хүн байна?

-Хамтарсан Засгийн газрыг анхнаас дэмжиж байсан. Нэг хэсэг шүүмжлээд нөгөө хэсэгтэй ажиллах боломж олгодоггүй байсан асуудлууд болж байгаа юм. Ардчилсан нам ганцхан Сонгуулийн тухай хуультай холбоотойгоор завсарлага авч байгаа юм биш. Олон асуудалд завсарлага авсан. Энэ нь үзэл бодлыг зөрүү байгааг илтгэж байна гэж бодож байна. Ардчилсан нам Засгийн газраас гарах гэж байгаа хэмээн холбож ойлгож болохгүй байх. Сонгуулийн тухай хууль гэдэг нь өөрөө төрийн тогтолцоог бий болгох чухал ажил.

нхны өргөн барьсан хуулийн төслүүд бүгд пропорциональ байсан. Гэтэл МАН мөнгөний сонгуульруу буцахгээд байгаа хэрэг үү?

-Бид сонгуулийг аль болох мөнгөнөөс хол байлгах ёстой гэж үзэж байгаа юм. Иргэд итгэл үнэмшлээрээ саналаа өгдөг. Гэтэл нөгөө нам маань мөн л сонгогчдод мөнгө төгрөг тараадаг зан чанараасаа салж чадахгүй л байх шиг  байна. Уг нь намууд өөрийнхөө хөтөлбөрийг бүрэн гаргаад энэ дагуу иргэд саналаа өгдөг боловсон тогтолцоо руугаа явах ёстой. Сонгуулийн янз бүрийн луйвар булхайтай байдлаараа дахиад хэдэн жил явах ёстой юм бэ. Иргэд мөнгө биш бодлого харж саналаа өгдөг боловсон тогтолцоо руу явах ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.