Гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал
Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг
2013.03.01

Гэр бүлийн хүчирхийлэл тулгамдсан асуудал

Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Энэ өдөр  бол тэмдэглэлт баяр байхаас гадна эмэгтэйчүүдийн эрх хаана зөрчигдөж, хууль эрх зүйн зохицуулалт ямар түвшинд байгаа талаар дуу хоолойгоо өргөх өдөр юм.

Тиймээс хууль зүйн яамнаас хүчин, хүний наймаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа охид бүсгүйчүүдийг хамгаалах тэдэнд тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой 14 хоногийн аян зарласан юм. Энэхүү аяны хүрээнд өнөөдөр хууль зүйн үндэсний хүрээлэнд эмэгтэйчүүдэд үзүүлэх хамгаалалтын талаар зөвлөлдөх уулзалт боллоо. Хэлэлцүүлгээр хохирогчдыг хамгаалах эрх зүй бодит байдал ямар шатанд байгаа талаар, хамгаалах байрны асуудал төрийн бус хэлбэрээр байсаар байх уу? Сэдэвт хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэдээлэл, хүн худалдаалах гэмт хэрэгийн талаар, хохирогчдод үзүүлэх цогц үйлчилгээний талаар хэлэлцүүлэг өрнөх болно хэмээн Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг мэдэгдлээ.

Архидалт, ажилгүйдэл, харилцааны асуудал эрчүүдийн үнэлэмжийг унагаж байна.

Энэ үеэр Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Бадамцэцэг хэлэхдээ 2010 онд эрэгтэйчүүдийн үнэлэмж ямар байна бэ? гэсэн томоохон судалгаа хийгдсэн судалгааны дүнд эрэгтэйчүүдийн 73%, эмэгтэйчүүдийн 87% нь эрэгтэйчүүдийн үнэлэмж алдагдсан хэмээн хариулжээ. Гол шалтгаан нь архидалт, ажилгүйдэл, харилцааны асуудал тиймээс ч сэтгэл зүйн зөвлөгөө өгч төлөвшилт дээр нь анхаарч ажиллах хэрэгтэй байгааг энэ үеэр хөндөж байлаа.

Хүний наймаа гэдэг томоохон бизнес болоод байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд эмэгтэйчүүд ихэнхдээ дуу хоолойгоо өргөдөг байсан бол харин өнөөдөр эрчүүд маань “Жинхэнэ эр хүн охидыг худалдаж авдаггүй” гэсэн уриалгийг дэвшүүлж байгаа. Мөн Сүүлийн үед “Биеэ үнэлэгч” нэрийн дор хүчээр биеэ үнэлэх асуудал нууцаар үйлдэгдэж байна. Үүнд хариуцлагийн тогтолцоо муу байгааг шинэчлэх шаардлагатай хэмээн хэлэлцүүлгийн үеэр Ганжавхлан саналаа хэллээ.