УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.05.16

Д.Батцогт: Үндсэн чиглэл батлуулдаг ч төсөв мөнгөний бодлого нь уялддаггүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуун, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Д.Батцогт: Өнгөрсөн долоо хоногт 2012 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хэрэгжилтийг хэлэлцсэн. Хэлэлцэх явцад гишүүдээс олон санал гарсан. Жил болгон нэг үндсэн чиглэл батлуулдаг. Төсөв мөнгөний бодлого нь уялддаггүй.

Дээрээс нь дөрвөн жилээр хөрөнгө оруулалтын жагсаалт батлах гэж байгаа энэ бодлогод өөрчлөлт оруулъя. Цогц арга хэмжээ боловсруулж УИХ-аар хэлэлцүүлье гэдэг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг өгөгдсөн.

Энэ тогтоолд юу гэж заасан гэхээр Төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого улсын эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх цогц арга хэмжээ бодлогын нөхцлийг боловсруулж энэ хаврын УИХ-ын чуулганаар шийдвэрлүүл гэсэн үүрэг даалгавар өгөгдсөн.

Энэ оруулж ирсэн зүйл чинь Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгавар, орулж ирэх гэж байгаа цогц бодлоготой чинь холбоотой байна уу. Үгүй бол үүнийг өнөөдөр хэлэлцэх шаардлага байна уу гэдгийг тодруулж хариулт авлаа.