УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.05.23

Д.Оюунхорол: Монгол судлалыг дэмжих шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол судлалыг дэмжих зайлшгүй шаардлага байсан. Энэ арга хэмжээг тодорхой байдлаар хөгжүүлэхэд үүнд зориулсан сангийн дэмжлэг, хөрөнгө мөнгө дутагдалтай байгааг эрдэмтэд, судлаачид ярьдаг. Ямар байдлаар бодитой дэмжлэг үзүүлнэ гэж бодож байгаа вэ?

Түүнчлэн олон эрдэмтэн судлаачид Монгол Улсыг сурталчлах, дэлхийд таниулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүмүүсийг сургах, цааш нь үргэлжлүүлж бэлдэх зайлшгүй шаардлага байдаг. Энэ чиглэлээр хөрөнгө мөнгө, зардал гаргах ямар боломж бололцоо бий болж байгаа вэ? гэсэн асуултад

БШУ-ы сайд Л.Гантөмөр: Таны дэвшүүлж буй санал хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгагдсан байгаа. Ялангуяа гадаадын Монгол судлаачдыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ. Магистр докторт гадны судлаачдыг сургах ажлыг урилга, тэтгэлэг өгч зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монголын талын тэтгэлгээр 10 судлаачийг доктрантурт суралцуулна.

2013-2016 оны хичээлийн жилд Монгол судлаач 16 хүнийг магисрантурт сургана. Монголын талын тэтгэлгээр 10 судлаачийг доктрантурт суралцуулна. Энд 305 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

Нөгөө талдаа гадаадын томоохон их дээд сургуулиуд дээр байгаа монгол судлалын төвүүдийг сэргээх, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулаад явж байгаа. Харин шинээр зарим нэг