Монголд мэдлэгт суурилсан боловсролын олгодог бол байгууллагууд ур чадвартай хүнийг хайдаг
Монголын хуний нөөцийн удирдлага шинэчлэлийн академийн захирал Ё. Мөнхдэмбэрэл:
Саяхан хөдөлмөрийн яамнаас том судалгаа гаргасан тоо баримтыг дурьдхад Монголд нээлттэй байгаа ажлын байрны санал, ажил хайж байгаа иргэдээсээ давчихсан байгаа. Нэг ёсондоо ажлын байрны санал их байна гэсэн үг. Тэгэхээр ажилгүйдэлийн шалтгаан ажлын байр байхгүй дээ биш.
Энэ орон зайг гадаадын иргэд нөхөх нь их болжээ. Хүний нөөцийн менежерүүд ажлын шаарддага хангасан хүн олоход хамгийн бэрх байдаг. Тэгэхээр манайх боловсон хүчнээ бэтгэхдээ эрэлтдээ нийцүүлмээр байгаа юм. Хүний эдийн засгийн хэрэгцээ өөр өөр.
Хүний нөөцийн мэргэжилтэний хамгийн эхний хийдэг зүйл бол хүн олж авах байдаг.
Дундаж түвшний мэргэжилтнүүд 550 орчим мянган төгрөг авдаг гэсэн тооцоог бид гаргасан. Солонгос, Япон зэрэгулс өөрсдийн ажиллах боловсон хүчнээ бэлтгэхдээ Америк, Англид өндөр мэргэжил эзэмшүүлж, эргээд улс орондоо авчирсан туршлага байдаг.
Тэгэхээр үүнтэй адил манайх боловсролын салбартаа өөрчлөлт хийж, чадвартай боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй.
Хүний нөөцийн мэргэжилтэний хамгийн эхний хийдэг зүйл бол хүн олж авах байдаг. Ажил хийх мэргэжилтэй ажилтан олдохгүй байна яагаад гэхээр ажлын шаардлагыг хангаж чадахгүй байна. Үүнийг хөдөлмөрийн яам бодлогоороо зохицуулж болохч хамгийн том алдаа нь боловсролын системд байна. Монголд мэдлэгт суурилсан боловсролын явуулдаг харин байгууллагууд ур чадвартай хүнийг хүсдэг.
Оюутнуудын дөрвөн жил сурсан мэдлэгийн 20 хувь нь л ажил дээр ашиглагддаг. Тиймээс л сүүлийн үед ажилчнаа дахин бэлтгэдэг сургалтын менежер бий болгосон. Тэгхээр боловсролын системийг нэн тэргүүнд өөрчлөх ёстой. Миний хувьд хөдөлмөрийн салбарыг, боловсролын салбартай нэгтгэх талаар анхаарах хэрэгтэй гэсэн саналтай байгаа.