МҮЭ-ийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа
УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн холбооны Хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй МҮЭ-ийн төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2013.04.23

МҮЭ-ийн төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн холбооны Хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй МҮЭ-ийн төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. МҮЭ-ийн холбооны Хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тавдугаар сарын 1-ний өмнө цалин хөлсний доод хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал солилцох гэж ирснээ танилцуулсан юм.

Тэрээр ойрын үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ихээхэн анхаарч буйг хэлээд улсын гурван талт хэлэлцээрийг хүчтэй болгож, зөвхөн Засгийн газар төдийгүй эзэд, хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага хоорондоо ярьж ойлголцох механизм чухал гэдгийг онцоллоо.

Энэ 2013 онд хөдөлмөрийн хүний үнэлэмжийг боломжийн түвшинд нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөг байгаа бөгөөд үүнийг нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгохоор саяхан хэлэлцээр хийж тохиролцоод байгааг дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлж байв. Энэ хэмжээг хоёр жилийн хугацаанд мөрдөхөөр болжээ. Хэрэв УИХ-аар төсвийн тодотгол хийх боломж байсан бол тав, зургадугаар сараас мөрдөхөөр ярьж байсан ч төсөвт тодотгол орохгүй тул ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Мөн МҮЭ-ийн бүтцийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэл өгсөн юм.

МҮЭ-ийн холбооны бүтцэд мэргэжил, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн 14 холбоо, нутаг дэвсгэрийн шинжээр байгуулагдсан 22 холбоо, 2200 орчим аж ахуйн нэгж, байгууллага дээр үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдан ажиллаж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар МҮЭ-ийн холбооны бүтцэд мэргэжил, үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан үйлдвэрчний эвлэлийн 14 холбоо, нутаг дэвсгэрийн шинжээр байгуулагдсан 22 холбоо, 2200 орчим аж ахуйн нэгж, байгууллага дээр үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулагдан ажиллаж байгаа ажээ. Идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа 230 гаруй мянган МҮЭ-ийн гишүүнтэйгээс гадна ахмад гишүүд, ажлын байраар түр хангагдсан гишүүдээ нэмбэл 450 мянга орчим хүн МҮЭ-ийн эгнээнд багтжээ.

Энэ 2013 онд хөдөлмөрийн хүний үнэлэмжийг боломжийн түвшинд нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Үүний дотор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөгт хүргэх хэлэлцээр орж байгаа юм байна. Ингэснээр өмнө нь монгол хүний хөдөлмөрийн хөлсний нэг цагийн доод үнэлгээ 0.60 цент байсныг нэг ам.долларт хүргэх бололцоотой болжээ.