Б.Гарамгайбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулав
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар ахлан ажиллахаар болов. Мөн энэ үеэр Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компани Занарын тос боловсруулах технологийн талаар танилцуулга хийлээ.
Монголын нутаг дэвсгэрт нийт 312 мянган хавтгай дөрвөлжин км талбайд шатдаг занарын нөөцийг тодорхой мэдээлэлтэй есөн сав газар, гурван орд, хэд хэдэн илрэл дээр 788 тэрбум тонн гэж тооцоолсон юм байна.