Экспортын татвар тун удахгүй
Манай улсын хувьд ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт 2002 оны байдлаар нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 90 орчим хувийг эзэлж байна.
2013.05.31

Экспортын татвар тун удахгүй

Эрдэс баялгийн салбараас нөөц ашигласны төлбөрөөр дамжаалан улсын төсөвт дийлэнхи орлого бүрддэг билээ. Харин сүүлийн үед нөөц ашигласны төлбөр дээр экспортын татварыг нэмж авах талаар яриа гарах болсон.

Экспортын татварыг авах хэрэгтэйг Дэлхийн банк мөн зөвлөж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар уул уурхайн экспортын бүтээгдэхүүний үнэ уначихаад байгаа учраас хэрэгжүүлэхээс цааргалж байна.

Түүнээс гадна экспортлогч компаниуд ямар байдлаар хүлээж авах нь эргэлзээтэй. Нөөц ашигласны төлбөр дээр Засгийн газартай байнга маргаан хийдэг компаниудаас экспортын татварыг нэмж авбал маргаан улам ширүүсэх нь дамжиггүй.

Дэлхийн банкны зөвлөмж

Нүүрс, төмрийн хүдрийн экспорт бүхэлдээ түүхий эдийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улсыг чиглэж байна. Нүүрс, темрийн хүдрийн экспорт жилээс жилд нэмэгдэж байгаа, шинэ уурхай ихээр гарч байгаа, олборлох зардал багатай бегөед манай улсын хувьд хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж аж үйлдвэржилтийг нэмэгдүүлэх зорилго тавьж

Дэлхийн банкны төв байр

байгаа зэргийг харгалзан экспортын татварыг нүүрс болон төмрийн хүдэрт ногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймээс хэмжээлшгүй үнэ цэнэ бүхий баялгийг хамгийн үр дүнтэй ашиглах, түүнээс төсөвт орох орлогын хэмжээг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээснээр ажлын байр болон эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилгоор нүүрсэнд экспортын гаалийн албан татвар ногдуулах нь зүйтэй.

Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрийн хүрээнд экспортын татварын талаар тусгайлан гаргасан дүрэм, журам байхгүй. Манай улс дэлхийн худалдааны байгууллагад элсэн орохдоо авсан боловсруулаагүй ноолуурын экспортын татварыг тодорхой хугацааны дараа халах амлалтыг эс тооцвол уул уурхайн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнд экспортын гаалийн албан татвар ногдуулахад хориглох зүйлгүй байна.