Мянган оюутан хөдөөг зорилоо
Хөдөө аж ахуйн их сургууль мянган оюутнаа Дархан, Эрдэнэт хот болон Төв аймаг руу үйлдвэрлэлийн дадлагад мордууллаа.
Ийм тооны оюутан хөдөө явж буй нь ерээд оноос хойш болоогүй үйл явдал байв. Тус сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд жил бүр сурч буй мэргэжлийнхээ хүрээнд хөдөө, орон нутагт очин дадлага хийдэг.
Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй сургуулийн удирдлага гэрээ хийн, оюутнуудын дадлагын хугацаандаа хөдөө ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.
Цаашлаад тухайн оюутан төгсөөд ажлын байртай болох боломж той аж. Энэ удаа 1000 оюутан төвийн болон зүүн бүсийн аймгуудад 14-21 хоног үйлдвэрлэлийн дадлага хийхээр болсон байна. Агро биологийн сургуулийн Газар зохион байгуулалтын II дамжааны оюутан Д.Батхаан "Манай ангиас 80 гаруй хүүхэд Борнуурын Нартад хөрс, бэлчээрийн судалгааны ажил хийнэ.
"Сүү, цагаан идээний дадлагаар тараг, цөцгий, аарц хийж 400-750 төгрөгөөр зараад бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдээ авч үлдсэнийг нь багшдаа тушааж кредитээ бөглүүлдэг.
Дадлагынхаа хугацаанд хүнс, үр тарианы тариалалтын болон бэлчээрийн хөрсийг судлах юм. Ингэснээр оюутнуудад сурсан зүйлээ амьдрал дээр баталгаажуулах томоохон боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр томилолт авсан хэсэг оюутнуудтай уулзахад "Сүү, цагаан идээний дадлагаар тараг, цөцгий, аарц хийж 400-750 төгрөгөөр зараад бүтээгдэхүүнд шаардлагатай түүхий эдээ авч үлдсэнийг нь багшдаа тушааж кредитээ бөглүүлдэг.
Төгсөөд бид сүү, цагаан идээний үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй байгаа гэж оюутан Э.Мөнхтулга, Б.Хишигтогтох нар ярьж байв. Мөн малын эмчийн ангийн оюутан Г.Дандар "Төв аймгийн Эрдэнэсант руу 14 хоног явна.Оюутнууд бид дадлага дээрээ л бүх зүйлээ сурч авдаг юм.
БШУ-ны сайд Л.Гантөмөр "Картаа аваад яваарай 70 мянган төгрөгийг чинь хурдан шилжүүлэх үүрэг өгнө" гэсэн. Манай оюутнууд зарим нь мөнгөөр дутагдаж явдаг шүү" гэв. Тус сургуулийн оюутнууд ирэх найм дугаар сард үйлдвэрлэлийн дадлага хийхээр дахин явахаар төлөвлөжээ.