Сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж байна
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглох юм. Уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна.
Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулна.
Санал авах 368 хэсгийн хороог камержуулж, санал авах байрны гадна дэлгэц байрлуулан санал хураах, тоолох үйл ажиллагааг иргэд, олон нийтэд, ил тод, нээлттэй хүргэх юм.
Мөн өндөр хурдны шилэн кабелаар дамжуулан 66 хэсгийн хорооны камерийг интернетэд холбож, дэлхийн аль ч өнцөг буланд сонгуулийн үйл явцыг нээлттэй хүргэхээр ажиллаж байна. Хяналтын камер суурилуулах ажилд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас 6 баг гарсан бөгөөд 2013 оны 6-р сарын 23 гэхэд хяналтын камерыг бүрэн суурилуулж дуусгах юм.