2011.05.17

Ц.Баярсайхан гишүүн Өмнөговь аймагт ажиллав

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы Намрын чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагтаа ажилласан тухай тайлан

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нь намрын чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт нийт 3 удаа ажиллахдаа 15 сумдаар ажилласан байна. 12 уулзалтаар давхардсан тоогоор нийт 2700 гаруй иргэдтэй уулзалт хийлээ.

 

Иргэн таны эрхзүйн мэдлэгтэй номоо сонгогчиддоо хүргэлээ. Иргэд сонгогчидоос ирүүлсэн 50 гаруй өргөдөл хүсэлтийг холбогдох яам, газар, орон нутгийн удирдлагуудад хүргүүлэн шийдвэрлүүллээ. 2011 оны 2 сарын 15-ний өдрөөс 3 сарын 10-ны өдрүүдэд орон нутагтаа ажиллаа. Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн хамтаар Таван толгой, Энержи, Оюуттолгойн үйл ажиллагаа, Даланзадгадын дулааны цахилгаан станцийн үйл ажиллагаатай  газар дээр нь явж танилцлаа.

 

2011 оны 01 сарын 13 төрийн ордонд  “Нарийн сухайт - Ноён сумын 35 квт, Ноён - Сэврэйн 15 квт-ын дэд станц” –ын талаар албаны хүмүүстэй шуурхай хуралдаан хийлээ. Тус  уузлалтанд Эрдэс, баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа нар оролцож байна. Уг  шуурхай хуралдааны үр дүнд Баруун 3 сумдыг  Цагаан сараас өмнө эрчим хүчтэй холболоо.

 

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачлагаар “Энержи ресурс” компанийн дэмжлэгтэйгээр, “Голбал удирдагч сан”-тай хамтран орон нутагт сурч боловсорч байгаа хүүхэд залуучуудыг англи хэл, компьютрын үнэгүй сургалтанд хамруулахаар болсон юм. Уг сургалтыг арга хэмжээ үргэлжилж байгаа бөгөөд орон нутагт ажилах үед холбогдох хүмүүстэй уулзаж санал бодлоо хуваалцлаа. Нийтдээ 200 гаруй хүүхэд бүртгүүлснээс 50 хүүхдийг нэг сарын сургалтанд хамруулж тэднээс 30 хүүхдийг дараагийн түвшин ахиулах сургалтанд сургах эрх олгоно. Мөн шалгарсан нэг хүүхдийг гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах боломжийг н.Номин – Эрдэнэ авлаа. Цаашдаа дээрх сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Ер нь орон нутагтаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн төрийн албан хаагчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах хөтөлбөр санаачлан ажиллаж байна.

 

Өмнөговь аймагт малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхэд 250 сая төгрөгний хөрөнгийг шийдвэрлэн малжуулах үйл ажиллагаа эхлээд байгаа бөгөөд энэ арга хэмжээ үргэлжилж байна.

 

Өмнөговь аймгаас төрийн сангийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн оюутнуудын хүсэлтийг холбогдох газарт уламжиллаа. Санхүү эдийн Засгийн дээд сургуульд Өмнөговьт аймгаас боловсон хүчин бэлтгэх  зорилгоор энэ жил 4 хүн сургаж байна.

 

Сум орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзаж 2011 оны төсөвт оруулах санал болон тэдний хүсэлтийг авч, мөн хууль сурталчилах ажлыг зохион байгууллаа.

 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудын хүсэлтээр уулзалтанд оролцож, хэвлэл мэдээллийн нэгдэлд байгуулсанд дэмжиж 1 сая төгрөг, Сэтгүүлч Д.Мишигсүрэнд өөрийн шүлгийн ном хэвлүүлэх зардал 1сая төгрөг, Өмнөговь аймгийн малчдын зөвлөлд 1 сая төгрөг, иргэн У.Цэндсүрэнд сургалтын төлбөр 900.0 төгрөг, Өмнөговь аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн III чуулганд 1 сая төгрөгний мөнгөн тусламж хувиасаа олгосон байна.  Мөн Англи хэлний анхдугаар олимпиадын зардлыг бүрэн хэмжээгээр ивээн тэтгэж явууллаа. Тус арга хэмжээ нь аймгийн төвийн болон бүх сумдын ЕБДС-ийн сурагчид  насанд хүрэгчдийн дунд болж өндөрлөлөө. Дулааны цахилгаан станцын хэвийн үйл ажиллагааг хангахад орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байна.

 

“Монгол мал” хөтөлбөр төрийн ордонд 2 өдөр болж өндөрлөв. Тус арга хэмжээнд оролцохоор орон нутгаас ирсэн сумдын засаг дарга нар болон мал эмнэлэгийн мэргэжилтэнүүдтэй “Монгол мал” хөтөлбөр болон цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

 

Завсарлагааны хугацаанд аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгчийн хувьд ХБНГУ-д болсон Дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо. Мөн зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн төсөлд засгийн газраас санал авахаар явууллаа.

 

Улсынсайн малчин И.Мөнхбатад сайн малчны шагнал гардууллаа. ХХҮХэлтэс С.Нарантуяа. М.Эрдэнэчулуун нарыг Сангийн яамны “Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагналаа.

 

Өмнөговь аймгийн орлогч дарга нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцлоо. 1992-1996 онд аймгийн орлогч дарга байсан бгөөд тус арга хэмжээнд орлцон аймгийн төвийн  ЕБДС  3 дугаар дунд сургуулиар зочилж багш сурагчидтай уулзалт хийлээ.

 

ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ХХҮГ, ХХААХҮГ,  JICA –тай хамтран Өмнөговь аймгийн нийт 13 сумдын халамжийн мэргэжилтэн, иргэдэд  2 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.