Орон нутагт хэрэгжиж байгаа төслүүд
УИХ-ын гишүүн Су.Батболд
2011.05.09

Орон нутагт хэрэгжиж байгаа төслүүд

УИХ-ын гишүүний хөрөнгө оруулалтаар иргэдийн саналыг үндэслэн орон нутагт доорхи төслүүдийг санхүүжүүлсэн байна. Үүнд:

  1. Төв аймгийн сумдын өрхийн үйлдвэрлэлийг дэмжих төсөлд – 180.0 сая төгрөг

Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн санал, санаачлагаар 3 дахь жилдээ санхүүжигдэж буй уг төсөл нийт 27 суманд хэрэгжиж буй бөгөөд Зуунмод суманд 114.0 сая төгрөг, бусад 26 суманд 40.0 сая төгрөгийн сантай болоод байна. Энэхүү хугацаанд нийт 1200 гаруй иргэн, ААН-ийн төслийг санхүүжүүлж нийт 1 тэрбум 327.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж шинээр 351 ажлын байр бий болсон байна.

  1. Төв аймгийн орон гэргүй иргэдэд гэр олгох төсөлд – 60.0 сая төгрөг

Уг төслийн хүрээнд 2010 онд 27 сумдын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 70 өрх өргөө цагаан гэртэй болсон байна.

  1. Бэлчээр хамгаалах, усжуулах, орон нутагт ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр төсөлд – 46.0 сая төгрөг

Уг төслийн хүрээнд Борнуур суманд Сүүний жижиг аж ахуй, Мөнгөнморьт суманд Эсгий, эсгий гутлын цех, Эрдэнэ суманд Бага оврын тэжээлийн үйлдвэр шинээр байгуулагдсан байна.

  1. Нутгийн захиргааны болон төсөвт байгууллагуудын мэдээллийн технологийн хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр төсөлд – 50.0 сая төгрөг

Энэхүү төслийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын иргэдэд шуурхай үйлчлэх ажлын чадамжийг дээшлүүлэх зорилгоор нийт 8 сумын ЗДТГ-т 27ш компьютер, 8ш иж бүрэн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай хэвлэгчийн хамт өгсөн бөгөөд мэдээлэл зүйн сургалтын танхимгүй Архуст, Баянцагаан сумдын дунд сургуульд нийт 16ш компьютер, 2ш хэвлэгчийн хамт хүлээлгэн өгсөн байна.

  1. Эрүүл мэндийн хүртээмж, чанарыг дээшлүүлэх хөтөлбөрт – 24.5 сая төгрөг

Уг төслийн хүрээнд Архуст сумын эмч, төрийн албан хаагчдын 4 айлын орон сууцыг засварлаж, Баянцагаан сумын төвд гэрэлтүүлэг тавьж, тус сумын Өлзийт нуурын рашааныг тохижуулж, Мөнгөнморьт сумын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн байна.

  1. Бүрэн сумын Соёлын төвийн өргөтгөл, халаалтад-50.0 сая төгрөг
  2. Малчдын амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөрт-12.0 сая төгрөг

Уг хөтөлбөрийн хүрээнд Баянжаргалан, Баянцагаан сумдад зуданд нэрвэгдсэн айлуудад малжуулах төсөл хэрэгжүүлж, Төв

Аймгийн ХХААГазарт малын үүлдэр, угсааг сайжруулах төсөл хэрэгжихээр төлөвлөгдсөн байна.

  1. Боловсрол, албан бус боловсролыг дэмжих хөтөлбөрт - 3.5 сая төгрөг

Тус хөтөлбөрийн хүрээнд Архуст сумын дунд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулж, тохижуулсан байна.

  1. Нутгийн захиргааны байгууллагын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн санхүүжилтэд – 74.0 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 10 ажил төлөвлөгдөн хийгдэж буй бөгөөд үүнд:

А. Архуст сумын ЗДТГ-т сургалт, сурталчилгааны танхим шинээр байгуулах

Б. Архуст сумын ЗДТГ-ын засвар

В. Баян сумын Төрийн албан хаагчдын 4 айлын орон сууц барих төслийн санхүүжилтэд 20.0 сая төгрөг

Г. Баяндэлгэр сумын Байдлаг багийн төв барих

Д. Баяндэлгэр сумын төсөвт байгууллагуудын түлш татах, хог цэвэрлэх ажлын хүрээнд 3.5тн-ын даацтай ачааны автомашинтай болсон

Е. Баянжаргалан сумын төсөвт байгууллагуудыг дотоод сүлжээ болон интернетэд холбох

Ё. Баянжаргалан сумын “Орон нутгийн цаг” телевизийн нэвтрүүлэг явуулах техник хэрэгсэл нийлүүлэх

Ж. Баянцагаан сумын ЗДТГ-ын хууль-эрх зүйн танхим тохижуулах

З. Сэргэлэн суманд ЗДТГ-ын байр шинээр барих

К. Эрдэнэ суманд Налайхаас Багануур явж буй шилэн кабелиас сумын төв рүү салаалж татах зэрэг ажлууд хийгдэж байгаа болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.