Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан
2013.06.19

Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өргөн барилаа

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын дэд дарга Л.Цогд өргөн барилаа. Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулан, Засгийн хуралдаанаар хэлэлцсэн хэмээн өргөн барихдаа хэлсэн юм.

Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн аудитын төв байгууллага нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсан байдаг.

УИХ нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах учиртай.

Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах учиртай.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн биелэлттэй, нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 6.017.8 тэрбум төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.