“Төрийн үйлчилгээний цахим машин
2013.06.19

Төрийн үйлчилгээний цахим машинууд ажиллаж эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, хялбар дөхөм болгохын тулд “Төрийн үйлчилгээний цахим машин"-ы эхний 17 ширхэгийг өнөөдөр нийслэлд суурилуулж, ашиглалтад орууллаа.

"ТҮЦ машин" гэж товчлон нэрлэж буй энэ төхөөрөмжөөс иргэд цахим үнэмлэхээ ашиглан оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргуулж, цахилгааны төлбөрөө төлж, өдөр тутмын сониноо захиалах боломжтой.

Мөн гэрлэлтийн бүртгэлийн, ААН-ын орлогын болон хувь хүний орлогын албан татварын гэхчлэн иргэний бүртгэлийн 6 төрлийн, Татварын ерөнхий газрын дөрвөн төрлийн лавлагаа авч болно. Яам, агентлаг, төрийн байгууллагуудад санал хүсэлт, өргөдөл гомдлоо ч энэ машинаар дамжуулан илгээж болно.

Иргэд маань төрийн үйлчилгээг хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүйгээр, танилын царай харахгүйгээр авах боломжтой боллоо.

“Төрийн үйлчилгээ гэрийн чинь хаяанд ирлээ. Намар гэхэд улсын хэмжээнд 230 ширхэг ийм машин байршуулна. Иргэд маань төрийн үйлчилгээг хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүйгээр, танилын царай харахгүйгээр авах боломжтой боллоо” гэж нийслэлийн алслагдсан хэсгийн нэг Баянхошууны Хөтөлд суурилуулсан “ТҮЦ машин”-ыг ашиглалтад хүлээн авах үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

“ТҮЦ машин”-аас үзүүлэх үйлчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд дууриалгах, хуулбарлах боломжгүй юм.

"ТҮЦ машин"-ы байршил:

Баянзүрх дүүрэг:

-14-р хороо, Хос худалдааны төв /Сандэй плазагийн эсрэг талд/

-18-р хороо, Офицеруудын ордон

-23-р хороо, Хужирбулан /Дэлгүүр, үйлчилгээний газар/

Баянгол дүүрэг:

-7-р хороо, Төв вокзал

Сонгинохайрхан дүүрэг:

-20-р хороо, Орбитын эцэс /Дэлгүүр, үйлчилгээний газар/

-11-р хороо, Хөтөлийн буудал /Дэлгүүр, үйлчилгээний газар/

-16-р хороо, 32-ын буудал, Миний дэлгүүр

-31-р хороо, СХД-ийн 31-р хорооны байр

Сүхбаатар дүүрэг:

-12-р хороо, 32-ын тойрог, Номин худалдааны төв

-Мэдээлэл технологийн үндэсний парк

-1-р хороо, Төв шуудан

Хан-Уул дүүрэг:

-2-р хороо, Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв

-10-р хороо, Чингис хаан ОУНО-ны буудал

-8-р хороо, Яармагийн дэнж /Дэлгүүр, үйлчилгээний газар/

Чингэлтэй дүүрэг:

-11 -р хороо, 17-ын дэлгүүр

4-р хороо, Тэнгис кино театр