“Монбейкери” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2013.07.30

“Монбейкери” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 07 сарын 26-ны өдөр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/722 тоот захирамж гаргалаа.

Захирамжаар  Баянгол дүүргийн Засаг дарга нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт “Монбейкери” ХХК-д 600 м2 газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай хууль”-ийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 513 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн Засаг дарга нь 2008 оны 416 дугаар захирамжаар “Монбейкери” ХХК-ийн эзэмшиж байсан 600 м2 газар эзэмших эрхийн хугацааг

“Монбейкери” ХХК-д 600 м2 газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай хууль”-ийн тодорхой заалтуудыг зөрчжээ.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар сунгахдаа түүний зориулалтыг өөрчилж, 1300 м2 газрыг нэмж эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эрх олгосон нь  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэжээ.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжийн “Монбейкери” ХХК-д хамаарах хэсэг, нийслэлийн Засаг даргын 2008 оны 416 дугаар захирамжийн “Монбейкери” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болголоо.

Захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтад авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт,  газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгажээ.