2013.02.27
Газрын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байна
Төрийн ордноо шууд ардчилал, иргэдийн оролцоог төрийн тэргүүн тунхаглаж байна. Харин хууль тогтоогчид хаагуур, юу хийж байгаад чих тавив.
-Чуулганы завсарлагааны хугацаанд ямаражиламжуулж байгааг тань сонирхожбайгааюм.Хуралтай байх шиг байна. Ямар хуралд оролцож байна вэ?
-Бодлогын зөвлөлийн хуралд сууж байна. Ажил дээгүүрээ л байгаа шүү дээ. Би хаа нэг тийш яваагүй. Газрын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Нэг ёсондоо УИХ-ын гишүүнийхээ үндсэн ажлыг л хийж байна. Гуравдугаар сарын 10-наас эхлээд орон нутгаар явж иргэд хөдөлмөрчидтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа.
-Байнгын хорооны даргын хувьд ямар ажлууд хийв?
-Юуны өмнө намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа иргэд олон нийтэд тайлагнасан. Мөн Эдийн засгийн байнгын хорооны төлөвлөсөн ажлын дагуу гурван аймагт ажиллахаар болсон. Тодруулбал, Өмнөговь, Дорнод Эрдэнэт гэсэн аймгууд руу явахаар төлөвлөсөн байгаа.