УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.07.08

Дахин төлөвлөлтийн асуудал маш төвөгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Дээрх хуулийн хүрээнд Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинээр зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих зэрэдэдг  бүтцийг хөгжүүлэх зорилгоор зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа аж.

Ингэхдээ Майдар хот, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэргийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү хууль чиглэх юм байна.