Х.Бат-Ялалт: Хууль зүйн салбар улстөржиж байна
Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөний гишүүд өнгөрсөн баасан гаригт Монголын эдийн засаг, санхүүгийн бодлого, газар өмчлөл.хууль зүйн салбарын бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Тэд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж, одоогийн нийслэлд өрнөж буй газар өмчлөлийн асуудал нь энгийн иргэдэд бус хөрөнгө мөнгөтэй хүмүүст нь өгөөш болж байна гэв.
Мөн эдийн засгийн хямралын үед төр засаг дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн дээр БНХАУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчилж мөнгөн туслалцаа үзүүлэх болсныг дуулгав.
Ингэснээр Монгол Улс дахин их өрөнд унаж мэдэх аюул тулгарна гэж байна. Харин хууль зүйн салбарт улстөржилт хүчээ авсныг хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт хэллээ. Тэд салбар бүрт өрнөж байгаа асуудлаар Засгийн газрын тэргүүнтэй уулзаж санал солилцох хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлсэн юм.