“Ардчилсан нийгмийг дүгнэе” буюу “Ардчилал ба засаглал”
“Ардчилсан нийгмийг дүгнэе” цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Ардчилал ба засаглал” гэсэн сэдвээр иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонслоо.
Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд зааснаар Монгол улсад Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэсэн байдаг. Гэхдээ бодит амьдрал дээр огт хэрэгждэггүй. Бид ард түмний төлөөллийг сонгон УИХ-ыг байгуулсан. Гэвч тэдгээр хүмүүс ард түмний төлөөлөл гэдгээрээ огт ажилладаггүй.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Ардчилал цөөн хэдэн бүлэг этгээд, нам төвтэй болсон. Сүүлийн үед нам бус нам доторх фракцуудын эрх ашгийн төлөөх хуйвалдааны талбар болжээ. Хяналтын систем байхгүй болсон. Ардчилал гарснаас хойшхи 25 жилийн хугацаанд тодорхой үр дүн зайлшгүй гарах ёстой.
Гэвч өнөөгийн байдлаар хүмүүсийн амьдралыг харахад ядуурал, ажилгүйдэл, байгалийн баялгийн зүй зохисгүй ашиглалт, нийгмийн баялгийг тэгш бус хуваарилах явдал гээд бүх л зүйл эмх замбараагүй байна. Үүнийг цэгцлэх арга замыг тодорхойлохын төлөө бүгд нэгдэцгээе дуу хоолойгоо нэгтгэе гэдэг үзэл санааг бид санаачилж байгаа юм.
-Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү