Х.Тэмүүжин: Цаг нь болохоор тайлбар хийнэ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн твиттер хуудастаа банкны гурван хуулга нийтэлж “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн тайлбар бичсэн бай сан. Түүнийг энэ ба римтыг дэлгэсний дараа олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн.
Тэгвэл уг банкны хуулгын талаар“Эрдэнэт” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байд лыг хангах хэлтсийн дарга Ч.Бямбаа, “Голомт” банкны захирал Д.Баясгалан, “Алтан дорнод Монгол” компаниас өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд хандан уг баримт авлига, хээл хахуультай ямар ч холбоогүй гэдгийг мэдэгдсэн.
Х.Тэмүүжин энэ ноцтой баримтыг Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа дэлгэсэн. Тиймээс ч олон нийтийн дунд хүчтэй газар авсныг үгүйсгэхгүй. Тэгвэл Х.Тэмүүжин сайд/асан/ компаниудын бизнесийн гүйлгээг яагаад улстөржүүлэв гэдэг нь анхаарал татаж байна. Энэ тухай өөрөөс нь тодруулахад “Баримтын талаар тайлбарлах цаг нь болоогүй байна” хэмээн хариулт өгөхөөс татгалзсан юм.