УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.08

С.Ганбаатар: Чөлөөт хэвлэл өөрөө авлигачдын гарт байвал яах вэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр “Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулжээ.

Тус форумд УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, нийслэл, дүүрэг, зарим аймгийн удирдлагууд, нийслэлийн харъяа агентлаг, иргэний нийгмийн байгууллагууд, гадаадын 17 орны олон улсын 42 байгууллагын нийт 258 төлөөлөгч оролцжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ “Чөлөөт хэвлэл авлигыг буруулахад гол түлхэц болдог гэж хэллээ. Гэтэл чөлөөт хэвлэл нь авлигачдын гарт байвал яах вэ. Өнөөдөр уул уурхайгаас маш их авлига бий болж байна гэдэг. Гадаадын том том бүтээн байгуулалт хийгээд байгаа хүмүүс чөлөөт хэвлэлд, маш их нөлөөтэй, гэрээтэй байвал бид яах вэ. Тэгвэл энэ яриад байгаа зүйл чинь эсрэгээрээ байна ш дээ” гэсэн юм.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү.