Авлигатай тэмцсэн ЕР БУСЫН аргууд
2014.07.01

Авлигатай тэмцсэн ЕР БУСЫН аргууд

Авлига, хээл хахууль орчин үеийн гол асуудлын нэг болжээ. Хэрэв авлигыг нам дарж чадвал, ядаж л бууруулбал улс орны хөгжил, нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй.

Нэг. Энэтхэгт авлига, хээл хахууль бараг хэвийн үзэгдэл болсон бөгөөд энд ямар ч асуудлыг төрийн түшмэл, албан тушаалтны оролцоотой шийддэг. Тус улсын “Тав дахь цуваа” олон нийтийн байгууллага авлигатай тэмцэхийн тулд 2010 онд өвөрмөц мөнгөн дэвсгэрт гарган, түүгээр төлбөр хийхийг санал болгожээ.

Харахад яг жирийн мөнгө шиг эдгээр мөнгөн дэвсгэрт дээр “Мөнгийг хуурамчаар үйлдвэл хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн бичгийн оронд “Авлига, хээл хахууль авбал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж бичжээ. Энэхүү мөнгөн дэвсгэрт нь үнэндээ тэг рупи юм байна.

“5 дахь цуваа” байгууллагын төлөөлөгчдийн мэдээлснээр Энэтхэгийн нийгэм энэ санааг дуртайяа хүлээж авч, хуурамч мөнгөн дэвсгэрт маш хурдан борлогджээ.

Хоёр. Чехийн Прага хот авлигын эсрэг ер бусын арга ашигладаг. Орон нутгийн жуулчны компани “Авлигын аялал” зохион байгуулж, хотын зочдод санал болгож байна.

Аяллын үеэр улстөрийн том дуулиан шуугиан тарьсан авлигын хэрэгт холбоотой өндөр албан тушаалтан, түшмэдийн тансаг харш, орон гэр, газар зэргийг жуулчдад үзүүлж сонирхуулдаг аж

Аяллын үеэр улстөрийн том дуулиан шуугиан тарьсан авлигын хэрэгт холбоотой өндөр албан тушаалтан, түшмэдийн тансаг харш, орон гэр, газар зэргийг жуулчдад үзүүлж сонирхуулдаг аж. Чехийн Засгийн газар авлигыг “нийгмийн хамгийн муу муухай хар толбо” гэж зарлан тунхагласөн бөгөөд иймэрхүү аяллыг их дэмждэг юм байна. Жуулчид ч авлигын аяллыг сонгох нь элбэгшжээ.

Гурав. Хууль цааз хөгжсөн ихэнх оронд “гэм буруугүйн баталгаа” буюу халдашгүй дархан эрх гэж байдаг бол Хонконгийн төрийн албан хаагч, түшмэдийн дунд “авлига аваагүйн баталгаа” гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл хууль бусаар хөрөнгөжөөгүй гэдгээ төрийн албан хаагчид өөрсдөө батлах ёстой.

Орчин үеийн Хонконгт төрийн албан хаагчид авлига авдаггүй, авлига авах нь ямар ч утгагүй зүйл болон хувирчээ. Гэтэл ердөө 30 жилийн өмнө энд авлига, хээл хахууль цэцэглэж, хэвийн зүйл мэт тооцогдож байлаа. Тухайн үед Хонконгийн төрийн албан хаагчдын 90% нь авлигад өртсөн байсан.

1974 онд Хонконгт “Авлигын эсрэг бие даасан комисс” байгуулжээ. Маш өндөр цалинтай ажилтнууд, зөвхөн губернаторт захирагддаг офицерүүд, түүнчлэн сэхээтэн, бизнесмэнүүд хэмээх олон нийтийн ажиглагчдаас бүрдсэн комисс тун ч үр бүтээлтэй ажиллах болсон.

Баян чинээлэг, элбэг дэлбэг амьдардаг төрийн албан хаагчид, түшмэд өөрсдийн эд хөрөнгөө хууль ёсоор авсан гэдгээ батлах шаардлага гарсан юм. Хэрэв тэд баталж чадахгүй бол шууд баривчилж, эд хөрөнгийг нь хураан авч эхэллээ. Түүнчлэн авлигатай тэмцэхэд эгэл жирийн иргэд их үүрэг гүйцэтгэдэг.

Тэд гомдол мэдүүлэх, санал өгөх замаар Бие даасан комиссын ажилд оролцож, хээл хахууль авсан тохиолдол бүрийг эрх баригчдад мэдээлдэг. Мөн дуулиантай хэргүүдийг олон нийтэд шуурхай мэдээлдэг сэтгүүлч, сурвалжлагчдын үүргийг энд дурдах нь зүйтэй. Ингээд авлигын эсрэг тэмцэл 30 жилийн дотор үр дүнгээ өгч, авлигын түвшин 90% байсныг 3% болж буурсан ажээ.

Дөрөв. Хятад улсын авлигын эсрэг хууль тогтоомж дэлхийд хамгийн хатуу, харгис. Авлига, луйврын хэргээр баригдсан, сэжиглэгдсэн түшмэдийг цаазаар авч хатуу чанд шийтгэдэг.

Ингээд авлигын эсрэг тэмцэл 30 жилийн дотор үр дүнгээ өгч, авлигын түвшин 90% байсныг 3% болж буурсан ажээ.

Мөн зарим нутагт авлигачдын гарыг тайрдаг. 2003 оноос хойш гэм буруутай нь батлагдсан 10 мянган түшмэлийг олон нийтийн өмнө цаазалжээ. Мөн 120 мянган түшмэл 10-20 жилийн ял авсан байна.

Хэдий тийм ч Хятадад авлигын түвшин өндөр хэвээр байна. Хятад түшмэд авлигыг мөнгөн хэлбэрээр авахаас гадна секс үйлчилгээ, албан тушаал худалдах, эрх мэдлээ хэтрүүлэх, төсвийн мөнгийг идэх зэргээр олон төрөл болгон “хөгжүүлжээ”.

Тав. Хятад улс авлигын эсрэг харгис хатуу аргаар тэмцэхийн зэрэгцээ өөр хошин арга хэлбэрийг ашиглах болжээХятадын Коммунист намын сахилга батыг шалгах төв хороо улсынхаа хамгийн ядуу Цюсянь хошуу оршин суугчдад нэгэн тусгай зөвшөөрөл олгожээ. Тэд одоо авлига авсан түшмэдийг илчилж, орон гэр, байшингийн ханан дээр нь шог зураг зурж байна. Дараа нь эдгээр комикс зургийг Хорооны албан сайт дээр байрлуулах зэргээр авлигатай тэмцдэг аж. Тус намын бүртгэлийн газар “Энэ аргын ачаар түшмэдийн авлигын түвшинг 221%-иар бууруулсан” гэж мэдээллээ.

Зургаа. ЗХУ-ын туршлагыг эргэн дурсъя. Тэр үед ЗХУ авлигатай яг одоогийн Хятад шиг л хатуу, харгис аргаар тэмцэж байсан. Авлигыг эх орноос урвасантай адилтган, улс орны эдийн засагт аюул учруулж байна гэж үзэж байлаа. Ийм хэрэг үйлдэгсдийг шууд цаазаар авч, бүх эд хөрөнгийг нь хураадаг байв. Заримдаа ялыг арай зөөлрүүлж, 10 жилийн ял ногдуулах ч заавал бүх эд хөрөнгийг нь хураадаг байжээ.

Долоо. Олон зуун жилийн өмнө Европт авлигатай тэмцэхдээ уран зургийг ашиглаж байв. Бельгийн Брюгг хотын эрх баригчдын захиалгаар 1498 оноос өвөрмөц зураг зурдаг болов. Авлигачид, төрийн албаны түшмэдийг хүлээж байгаа аймаар тамлалыг дүрсэлсэн эдгээр уран зургийг шүүх хурал, магистратын хуралдааны танхимд өлгөдөг. Ингэснээр шүүгч нарт үүрэг хариуцлагыг нь сануулдаг гэж үздэг байв.

Голландын алдарт зураач Давид Жерарын “Камбисын шүүх” зураг дээр Персийн авлигач шүүгч Сисамн гэгчийг хэрхэн цаазалж байгааг дүрсэлжээ.

Камбис хаан энэ талаар мэдээд Сисамныг цаазлахыг тушаав. Дараа нь түүний арьсыг хуулж, шүүгчийн сандлыг бүрүүлжээ. Ингээд хаан Сисамны хүүг шүүгчээр томилжэ

Шүүгч Сисамн хээл хахууль авч, шударга бус ял ногдуулдаг байсан ажээ.

Камбис хаан энэ талаар мэдээд Сисамныг цаазлахыг тушаав. Дараа нь түүний арьсыг хуулж, шүүгчийн сандлыг бүрүүлжээ. Ингээд хаан Сисамны хүүг шүүгчээр томилжээ. Тэр төрсөн эцгийнхээ арьсаар бүрсэн сандал дээр сууж, шийдвэр гаргадаг байлаа. Үнэхээр сургамжтай түүх байгаа биз.

Найм. Оросын Замын цагдаагийн газар авлигыг буруулахын тулд зарим нутагт авто машины гоё дугаарыг зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл, хотын албаныханд олгодог болжээ. Өөрөөр хэлбэл тоо, үсэг нь ижилхэн алтан, мөнгөн дугаарыг зөвхөн түргэн тусламж, гал унтраах машин, хог ачдаг машинд өгчээ. Ингэснээр Оросын Замын цагдаагийн газар “Гоё дугаарын үнэ цэнэ буурч, улмаар энэ салбарт авлига багасахад тус болно” гэж үзэж байна.

Ес. Оросын залуусын байгуулсан “Манайхан” олон нийтийн хөдөлгөөн авлигатай тэмцэхийн тулд сексийг ашиглахаар шийджээ. Тус байгууллага 2011 онд “Авлигын эсрэг секс” гэсэн хуанли гаргажээ.

Арав. Пакистанд жил бүр хүүхдүүдийн дунд уран зургийн уралдаан явагддаг. “Муу ах”-ын талаар зурсан хүүхдүүдээс ялагчдыг тодруулдаг ажээ. Дараа нь шалгарсан зургуудыг тусгай товхимол болгон хэвлэж, бас гудамжны рекламын самбарт өлгөдөг.