Төрийн ажлыг явуулахын тулд ашиг хонжоо хайх асуудал байх ёсгүй
Авлигийн хэрэгт төрийн дээд албан тушаалтан, албан хаагчид хамгийн ихээр өртдөг. Цаашлаад жирийн иргэд ч авилга авч, өгөх хэрэгт холбогдох нь төдийлөн багасахгүй байгаа юм.
Тэгвэл албан хаагчдын нийгмийн асуудлыг яаралтай шийдэж байж дараа нь авлигийг бууруулах, түүнтэй тэмцэх тухай ярих нь илүү үр дүнтэй гэсэн байр суурь нийгэмд байна.
Сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлж, авилга ашиг, сонирхлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга замыг эрж хайх сайн таниулах чиглэлээр авлигатай тэмцэх газраас шат дараатай ажлуудыг хийж байна. Нийслэлийн өөрийн удирдах болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудад зориулсан сургалтыг нийслэл засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа.
Хот хүн ам ихтэй, үйлдвэр үйлчилгээ төвлөрсөн учраа авлигийн сүлжээ нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Авлигатай тэмцэх байгууллагын сүүлийн судалгаагаар иргэдээс олон тооны гомдол ирдэг байсан нь цөөрч, харин эрүүгийн шинжтэй үйлдэл нэмэгдсэн тоо баримт байна. ивээн тэтгэлгээс эхлэн ах дүү, хамаатан садан гээд өглөг авлагын асуудал байхгүйг онцолно. Ер нь удирдах албан тушаалтан урьдах ажлаа л хийхгүй, жижиг хэрэглэл худалдан авахаас эсвэл олон ажилд гар дүрж явдаг байж болохгүй гэдгийг Хотын дарга санууллаа.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Авлигал хавтгайрах явдалт нэг зүйл асар чухал нөлөө үзүүлсэн. Тэр нь төрийн захиргааны ажилтнуудын нийгмийн асуудал шийдэгдээгүй байдал юм. Тэгэхээр авлигалтай тэмцэх нь хэн нэгнийг халах, хорих гэсэн үг биш. Зөвхөн энэ талаас нь харж болохгүй. Авлигалтай тэмцэхийн тулд төрийн захиргааны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх ёстой. Төрийн захиргааны ажилтан ажлаа шударга хийх нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой.
Төрийн албан хаагчдын дунд нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тухайн хүний орчин санаа зовох зүйлгүй бүрдэх үед ажилдаа хариуцлагатай хандах болно.