Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр боловсруулна
Авлигын эсрэг
2013.11.19

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр боловсруулна

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн анаачилгаар “Монгол улсад Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил эхэлж байгааг өнөөдөр  мэдээллээ.

Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Монгол дахь Азийн сан, Мерси Кор Монгол олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж. 

Тус хэлэлцүүлэгт шийдвэр гаргагчид, судлаачид, төрийн байгууллагын ажилтнууд болон иргэний нийгмийнхэн, хувийн хэвшил, иргэд өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцах бүрэн боломжтой юм байна.

Манай улсын хувьд газрын алба хамгийн их авлигад өртөмтгий байдаг бол дараагаар нь уул уухай, шүүх цагдаа, мэргэжлийн хяналт, гааль, улс төрийн нам зэрэг салбарууд авлигад илүү өртөмтгий байна гэсэн судалгаа байдаг аж.