З.Баянсэлэнгэ дарга Ц.Нямдоржтой тулах нь
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.06.19

З.Баянсэлэнгэ дарга Ц.Нямдоржтой тулах нь

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржтой үзэлцэхээр эргэлт буцалтгүй шийдсэн сурагтай.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сайд байхдаа хяналтын камер суурилуулах тендерийн ажлаас дор хаяж 850 сая төгрөг «дэлссэн» нь аудитын шалгалтаар батлагдаад байгаа юм байх.

З.Баянсэлэнгэ дарга Ц.Нямдоржийн авлигын хэргийн араас нэхэл хатуутай явахаар шийджээ.

Саяхан л УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэхэмжлэлээр АТГ-т хүргэгдсэн ч «Эхлээд УИХ-ын ёс зүйн хороогоор энэ асуудлыг шалгуулах хэрэгтэй» гэж АТГ-ын хэлтсийн дарга Г.Амарбат мэдэгдэж байсан.

Тэгвэл УИХ- ын томоохон байнгын хорооны даргын хувьд З.Баянсэлэнгэ дарга Ц.Нямдоржийн авлигын хэргийн араас нэхэл хатуутай явахаар шийджээ.

Хэд хоног Эрүүл мэндийн сайд Н.Удвалын сонгуулийн сурталчилгааны ажилд тун ч идэвхтэй гүйсэн З.Баянсэлэнгэ дарга УИХ-ын чуулган эхлэнгүүт Ц.Нямдоржийн асуудлыг хатуухан дэлгэж тавина гэдгээ мэдэгдсэнээр «ноёнтой өстэй» хүний тоог нэгээр нэмэгдүүлэх бололтой.