МУ авлигын эсрэг тууштай ажиллаж байгааг үнэлэв
Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.12.10

МУ авлигын эсрэг тууштай ажиллаж байгааг үнэлэв

Тайландын Бангкок хотноо Авлигын эсрэг олон улсын академийн амссамблейн ээлжит чуулган боллоо. 

Чуулганыг нээж Тайландын Вант Улсын Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават үг хэлсэн бол хуралдааны явцад оролцогч талуудын өндөр хэмжээний зочид төлөөлөгчид үг хэлсэн юм.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа, туршлага, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, байр суурийг танилцууллаа.

Ассамблейн чуулганы хүрээнд Л.Болд Авлигын эсрэг олон улсын академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мартин Кройтнертэй уулзсан байна. Тус академи авлигын эсрэг Монгол Улсын баримталж буй байр, хэрэгжүүлж буй бодлогыг сайшаан хүндэтгэлийн сертификат гардууллаа.

Энэ дашрамд сануулахад өчигдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байгаа юм.