Эмэгтэй улс төрчийг доромжилсондоо уучлал хүсчээ
Японы Либерал намын гишүүн хууль тогтоогч Акихиро Сузуки өнгөрсөн долоо хоногт өөрийн намын эмэгтэй гишүүнийг олон нийтийн өмнө хурлын үеэр доромжилж, доог тохуу хийжээ.
Тэрээр чи эхлээд хүнтэй сууж, хүүхэд төрүүлжэх хэрэгтэй. Чи хүүхэд
төрүүлж чадахгүй гэх зэргээр доромжилжээ.
Түүний энэ ёс бус үйлдлийг намын дарга Осаму Ёошивара маш их шүүмжилсэн бөгөөд улс төрийн соёл гаргаж, ухаалаг алхам хийхийг зөвлөжээ. Тэрээр нэгдэх өдөр хууль тогтоогч Аяака Шиомурагаас олон нийтийн өмнө өршөөл хүсч, уучлал гуйжээ.
Тэрээр өөрийн увайгүй үйлдэлдээ маш их харамсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ алдаандаа маш их гэмшиж, сэтгэл нь шаналж байгаа хэмээжээ.