Б.Обама охиддоо хамгийн бага цалингаар амьдрахыг заадаг
Б.Обама хоёр охины хамт
2014.06.24

Б.Обама охиддоо хамгийн бага цалингаар амьдрахыг заадаг

АНУ-ын Ерөн­хийлөгч Б.Обама болон Тэргүүн хатаг­тай М.Обама охиддоо хам­гийн бага ца­лин­гаар хэрхэн амьдрах, хүнд хэцүү ажил ямар байдаг та­лаар ярьж хэл­­дэг тухайгаа “Parade” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн аж. 

М.Обама “Охид маань хүнд хүчир, биеийн хүчний ажил ямар байдаг талаар мэддэг байх ёстой. Би дунд сургуулийн ахлах ангид суралцаж байхдаа ном хавтаслах цехэд ажиллаж байсан” хэмээн ярьжээ. 

Харин Б.Обама залуудаа хөгшчүүдийг асрах байранд зөөгчөөр ажиллаж байсан, гэрлэснийхээ дараа Мишелийн ээжийн гэрт амьдарч, маш бага цалингаа сургуулийн төлбөр, гэр бүлдээ зарцуулдаг байснаа дурссан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч “Бид охиддоо ажил хийгээд цалин авахад заримдаа гутармаар санагдах үе тохиолддогийг хэлдэг төдийгүй энэ нь бүх хүний амьдралд тохиолддог асуудал гэдгийг ойлгох хэрэгтэйг сургадаг” гэж хэлжээ.