УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.06.16

“Хууль сахиулах байгууллагуудын хүрээнд авлига газар авсан” гэж онцолжээ

АТГ, АНУ-ын Азийн сан, “Сант марал” сан болон “Мэрси кор” олон улсын байгууллагаас хамтран “Монгол Улсад засаглал, ил тол байдлыг дэмжих” төслийн хүрээнд хагас жил тутамд хийгддэг авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох дөрөв дэх судалгааны үр дүнг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийв.

Хуралд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Г.Уянга, АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг, “Сант марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нарын хүмүүс оролцсон.

Өнгөрөгч гуравдугаар сард өрхийн түвшин дэх авлигын цар хүрээ, тохиолдлыг судалжээ.

Энэхүү судалгааг зургаан аймгийн 21 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нийт 1360 өрхийн дунд явуулсан аж.

Энэхүү судалгааг зургаан аймгийн 21 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нийт 1360 өрхийн дунд явуулсан аж.

Үүнээс өмнө авлигын түвшинг тогтоох нийт 12 судалгаа хийгджээ. Судалгааг түүврийн,  ганцаарчилсан, ярилцдагын аргаар хийж гүйцэтгэсэн юм байна.

Судалгааны танилцуулгын үеэр АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони К.Линдберг “Өрхийн түвшин дэх авлига болон “дээд түвшний” авлигын талаарх олон нийтийн ханддагыг ийнхүү тогтвортойгоор удаан судлах нь Монгол Улс дахь ил тод байдал, сайн засаглал, хариуцлагын тогтолцоо болон авлигатай холбоотой тулгамдаж буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, яриа, хэлэлцүүлгийг эрчимжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт Азийн сан итгэлтэй байна” хэмээн онцолсон.

Судалгааны дүнгээс үзэхэд 2014 оны байдлаар авлига нь Монгол Улсад Авлигатай тэмцэхэд саад болж буй хүчин зүйлсийн хамгийн түгээмэл нь “хууль сахиулах байгууллагуудын хүрээнд авлига газар авсан явдал гэж үзжээ. Тодруулбал, Шүүх болон хууль сахиулах байгууллагуудын шударга харьцаанд итгэх иргэдийн итгэл маш доогуур байна гэв.

Түүнчлэн газрын алба, орон нутгийн худалдан авалт тендерүүд, уул уурхайн салбарууд авлигад хамгийн их өртсөн агентлаг буюу салбарын жагсаалтыг тэр гүүлсэн байна.

Судалгаанд оролцогчдын дийлэнх нь авлигатай тэмцэх арга хэмжээнд сэтгэл хангалуун биш байгаа хэдий ч 2006 оноос хойш харьцангуй дээрдэж буй нь харагдах байгаа гэжээ.