УИХ-ын чуулган
2014.02.25
Тусгай техник хэрэгслийг НӨТ-өөс чөлөөлхөөр тусгажээ
Төсвийн байнгын хорооны хуралдаанаарАвлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэнТөрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль санаачлагчаас буцаан татан авснаар НӨАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
7АТГ-ын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг албан хаагч галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх эрхтэй байхаар хуульд заасныг үндэслэн тус байгууллагын албаны хэрэгцээнд зориулан импортолдог тусгай техник хэрэгслийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтыг хуулинд нэмэхээр хуульд тусгажээ. Төслийн хэлэлцэж байгаа асуудлыг бусад хуультай уялдуулах, холбогдох байнгын хороогоор ярихыг сануулан анхны хэлэлцүүлгийг хийж хэлэлцэхийг байнгын хорооны гишүүд дэмжлээ.