Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв
Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв6
2014.04.18

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт АТГ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хууль, шүүхийн байгууллага, иргэний нийгэм, Азийн сан, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нээж, АТГ-ын судалгаа, шинжилгээний газрын дарга Д.Дуламсүрэн хөтөлбөрийн төслийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эрхийнхээ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэх, хууль зөрчигчдөд нам, улс төр харгалзалгүйгээр ижил хариуцлага тооцож байх жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны

АТГ-ын судалгаа, шинжилгээний газрын дарга Д.Дуламсүрэн хөтөлбөрийн төслийг танилцууллаа.

бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болох, авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлж барагдуулах, авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оноохгүй байх бодлого баримтлах зэрэг зорилтыг тус тус дэвшүүлсэн билээ.

Мөн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэтгэл хийх зорилтыг тусгасан. Дээрх хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төсөл санаачлан боловсруулсан юм.

Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, шударга, хариуцлагатай ил тод нийтийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллаганы хяналт, хариуцлага үр ашгийг нэмэгдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нээв.

шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, чөлөөт, хараат бус хэвлэл, мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг нь сайжрулах, авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх болон олон улсын хэмжээнд хамтран ажиллах зэрэг чиглэлүүдийг барихаар хөтөлбөрийн төсөлд тусгажээ.

Уг хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан байна.