Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарц
Дотоодын үйлдвэрүүд хамрагдаж чадалгүй байсаар түүхий ноолуурын дийлэнх хэсэг нь хятадын ченжүүдийн гараар орж, урд хөрш рүү экспортлогдсон....
Уг хөтөлбөрийг зургаан жилээр, хоёр үе шаттай байхаар төлөвлөсөн бөгөөд эхний шатыг 2014-2017 онд, дараагийн шатыг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр тусгасан байна. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авлига, хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэтгэл хийх зорилтыг тусгасан....
Зөвхөн дотоодын зах зээл гэхээр хоёр сая хүн амтай учир өргөн дэлгэр хүрээг хамарч, хөгжих боломжгүй. Экспортын асуудлыг дэмжиж ажилламаар байна.1990 оноос хойш Монгол улсад нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх, ажлын байраар хангах бодлого алдагдсан нь эцэстээ салбарын хэмжээний асуудал болж байна. ...
Барьцаа хөрөнгө шаардаж, ихээхэн хэмжээний зээлийг хүсэхэд хариуд нь 20-50 сая төгрөгийг дансандаа бэлнээр байршуулахыг шаардаж байгаа нь ямар дэмжлэг вэ?Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болгоход гагцгхүү хүний хөгжил л дутагдаж байна. Олон ЖДҮ эрхлэгчид импортын бараанд навс цохиулж, айдастай амьдардаг. Гэхдээ тэд дэлхий хавтгай гэдгийг ойлгох хэрэгтэй....
Тухайн компани олон салбарт хүчээ тарамдахын оронд нэг зүйлдээ төвлөрч өөрийн онцлог талыг тодорхойлсны дараа цорын ганц брендийг бий болгоход бүх хүчээ дайчлах нь зүйтэй.Жижиг дунд үйлдвэрлэгчдээс харахад тэд брендийн талаар анхны ойлголтгүй, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бренд юм гэсэн хандлага давамгайлдаг....
Төрөөс лобби бүлгүүдийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гарах нь элбэг.Тухайн бизнес эрхлэгчийн мэдлэг, уйгагүй хөдөлмөр, зүтгэл мэдээж сайн үр дүнгийн гол үзүүлэлт ...
Хамгийн сүүлийн үеийн барилга л байх ёстой гэсэн бодлоор үнэтэй материалаар байшин барьж барилгын үнийг өсгөсөн. Өөрийнхөө чадлаар монголдоо хаана барилгын ямар материалын түүхий эд байна гэдгийг судласан. Нэг тосгонд эмгэн, өвгөн хоёр л үйлдвэрлэл явуулж байна....
Бид хэдий болтол хөдөө аж ахуй, мал аж ахуйн түүхий эдийн 80-90 хувиа гадагшаа гаргасаар байх вэ.Хүмүүс үйлдвэрлэл гэдгийг их ташаа ойлгодог. Банкнаас зээл аваад Хятад, Солонгосоос хэдэн тоног төхөөрөмж авчрах төдийгөөр л төсөөлдөг.Тиймээс цаашид шинжлэх ухааны үндэслэлд суурилсан эдийн засгийн шинэ бодлогоор хөгжүүлэх учиртай....
Засгийн газрын зээлийг арилжааны банкаар олгоно гэсэн боловч 7 хувийн хүүтэй зээл олгох банк олдохгүй байна. Энэ нь банкны хувьд тохиромжгүй нөхцөл бололтойҮйлдвэрийнх нь хувьд жижиг том гэж ялгалгүй нэгдсэн бодлого явуулах ёстой. Ангилж зааглаж яваад байгаа нь төрийн гажиг бодлого.Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг нь цаад утгаараа ажилгүй хамаатан чинь ажилтай болж, гудамжинд хүмүүс гуйлга гуйж, биеэ үнэлэхээ болино гэсэн ү...
Харин Говь-Алтай аймгийн хувьд 50-иас дээш малчидтай хоршоонд зээл олгосон. Энэ үр дүнгээ өгч, оны эцэст малчдын орлогыг нэмэгдүүлж чадсан хоршоодын чуулга уулзалтыг хийсэн. Тиймээс малчдыг ЖДҮ эрхлэгч гэдгийг хуулиараа хүлээн зөвшөөрч, тэдэнд ЖДҮ-ийн зээлд хамрагдах боломжийг олгох хэрэгтэй. Саяхан манай холбоо Азийн фермерүүдийн холбоотой хамтран залуу малчдын талаарх судалгааг хийсэн. Тэндээс үзэхэд залуучууд хөдөө аж ахуйн...
Хуулийг өөрчилж сайжруулах хэрэгтэй гэдэг нь тодорхой харагдаж байна.Одоо хэрэгжүүлж буй хөдөөгийн эдийг засгийг хөгжүүлэх төслийн хүрээнд нийт 61 хоршоод байгуулагдсан ажиллаж байна. Хийх гэж буй бизнесийнхээ талаар судалгаа, тооцоолол хийж сайн ойлголттой болсон байх хэрэгтэй. Манайханд нийтлэг нэг дутагдал байдаг нь нэгнийхээ бизнесийг даган дуурайх хандлага их ажиглагддаг....
Олонхи нь доод зэрэглэлийн зочид буудал бөгөөд хүмүүс нь мэдээж хямдыг нь сонгодог.Галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн чиглэлээс гадна хэтэрхий олон хяналтын байгууллага бий.Үйл ажиллагаа явуулах талбар том байгаа учраас монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна.Монгол ажилчдад байнга хэлж ярьж, хийх ажлыг нь сануулж байх хэрэгтэй болдог....
Энэ бол бүтцийн гажуудал. Бүтцийн гажгийг улам муутгахгүйн тулд уул уурхайн салбараас өөр бусад салбарын экспортоо дэмжих ёстой. Банк бус санхүүгийн байгууллагыг оролцуулж, санхүүжилтийн хэлбэрүүдийг өргөтгөх хэрэгтэй. Тэднийг арилжааны банкуудтай өрсөлдүүлэх замаар санхүүгийн секторыг босгож болно.Бид гадаад худалдааны процедурыг багасгах, тусгай зөвшөөрөл, хүнд суртлыг 50 хувиар бууруулах, хүнд суртлыг тас цавчиж, эрс реформ...
Миний бодлоор гаднаас орж ирж байгаа болон дотоодод үйлдвэрлэж байгаа бараа, бүтээгдэхүүнд монголын гэсэн тодотголтой стандартыг тогтоох хэрэгтэй.Монгол хэлэнд гурван аймшигтай үг бий. ЖДҮ эрхлэгч “зүгээр”, “гайгүй”, “сүртэй ш дээ” гэсэн үгсийг мартах ёстой.Оростой харьцуулвал монголчууд олон зүйлээр бидний урд гарсан. Үүнийгээ та бүхэн үнэлэх хэрэгтэй....
Айл өрх, хүн бүрийг хөдөлмөрлөж байж амжилтанд хүрнэ гэдгийг ойлгуулж, бэлэнчлэх сэтгэлгээнээс салгадаг нийгмийн том хөшүүрэг. Тиймээс миний дээр хэлснээр эдийн засгийн салбар дагасан төрөлжилт, том үйлдвэр дагасан төрөлжилт, өрхийн бизнес дагасан төрөлжилтүүд тус тусдаа хөгжиж байгаа бөгөөд өөр өөрийн гэсэн зовлон жаргалтай байдаг.Дэмжиж гийгүүлдэггүй юмаа гэхэд оролцож самрахаа болих хэрэгтэй. Ингэхийн тулд ЖДҮ-ийн салбарт т...
Намайг Дорноговь аймгийн засаг дарга байхад гурван эсгийний үйлдвэр байгуулагдсан. Гэтэл нэгээс гурван жил болоод хаагдчихсан. Худалдаачин үйлдвэрлэгч хоёрыг уулзуулдаг цэг байхгүй. Аймаг, сум дундын яармаг худалдааны цэгийг байгуулах хэрэгтэй. Процессын шинжтэй хуулиуд маш хурдан шинэчлэгдэж байх ёстой. Тухайлбал гадаад худалдаа, экспорт, импорт, татварын хуулиуд. Уян хатан байх ёстой гэсэн үг. Тиймээс ЖДҮ-ийн тухай хуулийг ө...
10 хувийн татвар гэдэг болОросод 30 хувийн орлогын албан татвар төлөхийн оронд Монголд 10 хувиа төлчихөөд санаа амар бизнесээ эрхлэх нь дээр. Оросын бизнесменүүдийн хувьд мөрөөдөл.1 сараас эхлээд хэрэгжиж эхэлсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль түүхий, дотоод зөрчилтэй, тэр ч байтугай Монголын Үндсэн Хуулийн заалттай харшилдаж байна.Зээл авч бизнес хийсэн 10 хүний ес нь дампуурдаг. Гар утасны номер цифрээсээ хамаараад ...
Нэг талдаа амиа аргацаагаад, нөгөө талдаа төрд гай болохгүйгээр орлогоо олоод ардаа байгаа таван хүнээ тэжээгээд явж байна.Оны өмнөхөн Увс аймгийн Зүүнхангай, Өлгий, Өндөрхангай, Түргэн сумуудад ахуйн үйлчилгээний төвийг төсвийн хөрөнгөөр байгуулсан нь сайхан эхлэл болсон.Хамгийн гол нь тус төвийг олон улсын стандартад нийцсэн, чадварлаг ажилчидтай, хүний сэтгэлд хүрсэн үйлчилгээтэй болгох шаардлагыг тавина. ...
Ажил Олгогч Эздийн Холбоо маань 21 аймагт салбартай бөгөөд 42 мэргэжлийн холбоотой жижиг дунд үйлдвэрлэлийн тухай ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх, үйлдвэрлэгчдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.Татварын Ерөнхий Газарт бүртгэлтэй 88 000 аж ахуй нэгж байдгийн 56000 нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг.Уг нь манай улс уул уурхай, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой орны нэг....
Монголын нөхцөлд ямар нэгэн компани байгуулахад амархан. Энэ бол монголын төрийн гол гавьяа.Өлсгөлөн хүнд загас өгч цатгахын оронд загас барих дэгээг нь өгчих гэсэн Хятад ардын нэг мэргэн үг байдаг. Төр засаг зөвхөн дэгээг нь л бэлдээд өгөхөд болно.Миний ажигласнаар аль нэгэн салбарт тодорхой хугацаанд ажиллаж туршлагажаад, дараа нь тэр чиглэлээрээ бизнес эхлүүлсэн хүмүүс Монголын нөхцөлд амжилт олдог.Монгол бол бизнесийн боло...
Салбарын үйлдвэрчний эвлэлийн байр сууринаас харахад зээлийг зорилттой болгох саналтай байна. Өнгөрсөн намар Баян-Өлгийд явж байхдаа сайн жишээтэй таарсан. Тус аймгийнхаан 2013 оны ЖДҮ-ийн төслийг шалгаруулахдаа мөнгөний тоо заалгүйгээр шалгаруулсан нь их зөв санагдсан. Улсын орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвүүдэд 500-аас доошгүй, Дархан, Эрдэнэт хот, Нийслэлийн дүүргүүдэд 1000-гаас доошгүй нэгдсэн байр байгуулаач ...
АНУ-д ЖДҮ эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэрүүдэд чөлөөтэй нэвтрүүлж, зохион байгуулалтын ажилд нь туслахаас гадна ЖДҮ-ийн салбарт төрийн захиалгыг 23 хувиас буулгахгүй байх зэргээр дэмждэг.Японы засгийн газар өндөр технологи хөгжүүлэх ажилд оролцож буй ЖДБ эрхлэгчдэд хөгжлийнх нь үе шат болгонд зээл олоход нь тусалж, хөнгөлөлт эдлүүлдэг.ЖДҮ эрхлэгчид Хятадад үйлдвэрлэгдэж буй техник, технологийн олон тооны шинэ бүтээгдэхүүнийг ...
Гэвч яг бор зүрхээрээ явж байгаа гэр үйлдвэрлэлдэг, тавилга хийдэг, оёдол эсгүүр, халуун усны газар ажилуулдаг гэх мэт жижиг бизнес эрхлэгчидэд хүрч чадахгүй байна. Ядаж л оёдлын үйлдвэрлэлүүдээ холбож өгч ажлын хувцасыг нь дотоодоосоо нийлүүлэх бодлого явуулах хэрэгтэй. Гэтэл төсөл бичүүлж, бизнес төлөвлөгөө боловсруулуулж байна гэдэг чинь зах зээлийг бүх талаас нь судалж нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ямар хэмжээний ашиг ...
Сүүлийн жилүүдэд манай улсад ЖДҮ хөгжиж байгаа ч гараагаа эхэлж буй аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. ЖДҮ эрхлэх гэж буй хүмүүс мэдээлэл муутайгаасаа болж цаг хугацаа алддаг, ямар ч тооцоо судалгаа хийлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлдэг....
Үнэндээ хэрэгжүүлэхгүй байх нь олигархиудын санаа. Жижиг дунд үйлдвэрийн нэрээр томчууд нь мөнгө цохиж, төсөл авч байна. Харин 6000 гаруй аж ахуй нэгж ор сураггүй алга болчихсон. Банк барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна, газар нь хол, гар аргаар баригдсан натуральный байшин гээд 20 сая төгрөг л олгоё гэсэн. ...
ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн дийлэнх хэсэг нь монголд дээгүүр нэр нь яригддаг томоохон компаниудад очдог гэдгийг эх сурвалжууд нотолдог.Үүний оронд зөвхөн тодорхой нэг салбарт бүх анхаарал боломжуудыг төвлөрүүлж босгож ирээд түүний алдсан оносон туршлагад тулгуурлан дараачийн салбарт төрөөс хөрөнгө оруулж ажлын байр олноор бий болгох нь зүйтэй болов уу. Хамгийн гол нь төрийн оролцоо, төрийн дарамтыг бууруулах явдал шүү дээ....
Гэтэл дэлгүүрээс бүтээгдэхүүн авч байгаа хүмүүс бүгд л НӨАТ-аас төлөлцөж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэг ёсондоо манайд энэ татварын утга алдагдчихсан.Босгыг өндөрсгөх нь НӨАТ-ын утга агуулгыг бүрэн зөрчинө. Одоо 10 саяын орлого юу ч биш. Босгыг өндөрсгөх нь жижиг дунд үйлдвэрлэгчэд таалагдах гэсэн санаа....
Сайн хууль гараасай гэсэн хүлээлт байна. Төслийг л олж үзээгүй байна. Өмнөх алдаануудаа бүү давтаасай. Ер татварын хуульд нэг мэдэхэд л өөрчлөлт ордог, тэр нь хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд чиглэдэг практик түгээмэл болоод удаж байна даа. Хууль батлана гэдэг төрийн бодлого шүү дээ.НӨАТ нь үндсэн 2 үүрэгтэй. Бүртгэлээр тавих хяналтын, нөгөө нь төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болох. Энэ татвар нь татвар төлөгчөөр бүртгүүлсэн ...
10 сая төгрөгний үйлдвэрлэл явуулаад 10 хувиа төлөхөд татвар төлөгчид бараг юм үлдэхгүй. 100 саятай хүнд 10 хувь бага тусна. Тэгэхээр босгыг 200 сая болгох нь зөв.Жижиг аж ахуй нэгжийн хувьд 10 сая төгрөгний тайлан гаргахын тулд 20,30 маягт бөглөөд сар болгон дуудагдаад байх нь хэцүү....
Энэ хуульд салхи оруулах цаг нь болсон. Манай сад төр, хувийн хэвшлийн түншлэл эрчимтэй яригдаж, пйн засаг хувийн хэвшилд тулгуурлан, цар хүрээ нь өргөжиж, төсвийн орлогын хэмжээ хэд дахин нэмэгдээд байгаа.Гэтэл өнөөдөр өрхийн үйлдвэрлэл эрхэлж багахан борлуулалт хийж, хөл дээрээ тогтож амжилгүй НӨАТ-ын ачааллыг үүрч, энэ нь орлого өндөртэй аж ахуй нэгжүүдээс илүү дарамтыг тэдэнд учруулж байна....
Нөгөө талаас НӨАТ төлөгч компаниудад ашиггүй байж болох талтай гэж бодож байна. Гэхдээ үүнийг тоо боддог улсууд нь тооцоод гаргаад ирэх байх....
Өнөөдөр хувийн болон төрийн байгууллага ч ялгаагүй санхүүгийн дутагдалд орчихсон учраас бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад хүндрэл үүсдэг.Хувьцаат компаниуд мэдээж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийтэд нээлттэй байх ёстой. Хувьцаат компани болсоноороо хувийн компаниас илүү давуу тал үүсэх ёстой....
Бизнес эрхэлдэг бүх иргэн, аж ахуйн нэгж татвар төлөгч болсноор бүх компани бүртгэлтэй болно. Төр тэдэнтэйгээ харьцдаг, дэмждэг болохын тулд НӨАТ-ын босго байхгүй болгох хэрэгтэй....
Эксперт | Сэтгэгдэл |
---|---|
Ариунаа.Н
Архангай аймаг, Чулуут сум, ЖДҮ эрхлэгч, цагаан идээ
|
Хувиараа сүү цагаан идээний үйлдвэрлэл эрхлээд гурван жил болж байна. Жил бүр цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулдаг. Сүүлийн үед ЖДҮ-г дэмжиж байгаа үзэсгэлэнгүүд их зохиогдож байгаад баяртай байдаг. Гэхдээ цаашид төрөл төрлөөр нь тусад нь зохиож байвал зүгээр санагддаг. Түүнээс гадна ЖДҮ-ийн чиглэлээр суманд ирж байгаа зээлүүд бид нар жижиг үйлдвэрлэгчдэд олддоггүй. Дээгүүрээ томчууд нь хуваагаад авчихдаг юм байна лээ. Сум хөгжүүлэх сангийн зээлийг хөөцөлдөөд авахад хэцүү юм билээ. Гэхдээ бор зүрхээрээ болгож л байна. Энэ жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаатай байгаа. Бидний дэмжье гэвэл томоохон реклам сайтай үзэсгэлэнгүүдийг том хотод гэлгүй, сум дунд, аймаг дунд зохион байгуулж баймаар байна. 2014.01.28 |
Энхбаатар.Д
Завхан аймаг, Яруу сум, Чандмань багийн дарга
|
2010 оноос ЖДҮ-ийг дэмжих олон улсын төслөөс 10 сая төгрөгний зээл авч, хөдөө аж ахуй газар тариалангийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Ялангуяа малчдын өвс, хадлан, малын тэжээлийг бэлтгэх зорилготой ажилладаг. Агуулах үрийн склад, сумын нөөц фондыг бий болгосон, аюулгүйн фонд, тоног төхөөрөмж техникийг бий болгосон. Манайх улирлын чанартай болохоор хаврын тариалалт таван сараас эхэлж найман хүнийг ажилд авч, намар мөн ажиллуулдаг. Бид зэргэлдээх сумандаа үйлчилж үүнд 20 гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Төслийн хүрээнд маркетинг, бизнес, үр тариа тарих чиглэлээр 15 хүнийг сургалтад хамруулсан зэрэг үр дүнтэй ажилласан. Эхний ээлжинд ЖДҮ эрхлэхэд тоног төхөөрөмжийн асуудал их хүнд тусдаг байсан. Гэхдээ асуудлыг шийдэхийн тулд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж чадах чинээгээрээ авсан. Ер нь ЖДҮ-ийн зээл, хөтөлбөрийг яг хэрэгтэй байгаа эзэнд нь өгөх хэрэгтэй. Юм хиймээр байвч учраа олохгүй, хаана хандахаа мэдэхгүй байгаа хүнд л очих учиртай. 2014.01.27 |
Жамбалдорж.Н
Архангай аймаг, Тариат сум, Хоргын мишээл хоршооны дарга
|
2010 оноос хойш малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зорилготойгоор анх байгуулагдсан. Одоо бол 470 гаруй малчдыг нэгтгэж чадсан. Сумынхаа ноос, сарлагын хөөврийг зуун хувь нэгтгэн түүхий эдээ борлуулж байгаа. Хамтарч борлуулсанаар малчид үр ашгаа өөрсдөө гар дээрээ авч байгаа юм. Цаашид аймаг орон нутагт ЖДҮ-г хөгжүүлэхэд саад бэрхшээлтэй зүйл бага ч гэлээ хоршооны тухайд ашгийнхаа 10 хувийг НӨАТ-д өгдөг нь дарамттай байдаг. Мөн ЖДҮ-ээр зээл өгөхдөө хугацаа нь богино, хүү нь өндөр байдаг болохоор сайн дэмжлэг болж чаддаггүй юм билээ. Ер нь хөдөө орон нутагт өгч байгаа зээл бага байдаг. Сум хөгжүүлэх сангаар таван сая төгрөгийн зээлээр таван хүнийг ажлын байртай болгох нь хэцүү шүү дээ. Тоног төхөөрөмж, гарч буй бүтээгдэхүүн нь яаж ч бодсон өндөр өртөгтэй. Түүнчлэн хоршоонд сум хөгжүүлэх сангаас зээл олгодоггүй болохоор дутагдалтай байгаа. 2014.01.27 |
Батбаяр.Ү
"Дархан дээжис" ХХК захирал
|
Монгол улсын хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь маш чухал. Бусад улс орнууд ч үүнийг хөгжүүлсэнээр хөгжиж чадсан байдаг. Гэхдээ хөгжүүлэхийн тулд ганцхан зүйл хийгээд бүтчихгүй. Хамгийн түрүүнд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого баримаар байна. Одоо бол хамгаалж байгаа ганц ч зүйл алга. Монголд хийж үйлдвэрлэж чадахаар бүх зүйлийг гаднаас хямдхан авчихаж байна. Гэтэл бид бүгдийг нь үйлдвэрлэж чадна ш дээ. ЖДҮ эрхлэхэд нэг саадтай зүйл нь банк санхүүгийн байгууллагын зээлийн хүү маш өндөр. Зээлийн хэмжээ нь бага. Барьцаа хөрөнгийг багаар үнэлж байна. 2014.01.24 |
Энхбаяр.Д
Буянтын боргио ХХК-ийн захирал
|
Манайх барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Төр засгаас жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгтэй байна. Манайх өнгөт тоосго хавтангийн материал үйлдвэрлэлийг хийдэг. Хүү багатай зээлээр дэмжмээр байна. Уг нь дэмжихэд их амархан санагддаг. Хамгийн дарамттай нь НӨАТ-ын татвар байдаг. 100 саяын борлуулалт хийсэн бол шууд 10 саяыг өгч байгаа. Ядаж 5 хувь болгомоор байна. Ингэвэл бүгд шударгаар төлөх байх. 2014.01.24 |
Ганчимэг.Н
"ЖИНО" үйлдвэрийн технологич
|
2011 онд байгуулагдсан. Өөрийн гэсэн хүлэмжтэй, огурцы болон лууван байцаа, сонгиноо өөрсдөө тарьж, даршлан борлуулдаг. Манай үйлдвэрт 30 гаруй хүн ажилладаг томоохон үйлдвэр. Одоохондоо ЖДҮ-ийн ямар нэгэн зээлд хамрагдаагүй. Өөрсдийнхөөрөө явж байна. Харин өвлийн хүлэмжний төсөл орж ирсэн ч хэрэгжиж эхлээгүй байна. Ер нь улсаас өвлийн хүлэмжийг дэмжих шаардлагатай. Хэрвээ ингэвэл жилийн дөрвөн улиралд импортын бүтээгдэхүүнийг авахгүйгээр эх орноосоо авах боломж бүрдэнэ. Манайх өргөст хэмхний улиралд өдөрт хоёр тонн огурцы хураах хүчин чадалтай. Манай үйлдвэр 24 га хүлэмжийн талбайтай. 2014.01.24 |
Дорж. Б
"Тунгалаг онон" ХХК-ийн маркетингийн дарга
|
Манайх Хэнтий аймгийн Биндэр суманд сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Байгуулагдаад арваад жил болсон. Хорин үнээтэй, сүү боловсруулах тоног төхөөрөмжтэй, хуучин сүүний заводын бааз дээр байгуулагдсан. Мөн Улаанбаатарт нэг борлуулалтын дэлгүүртэй. Хэнтийгээс зориулалтын машинаар сүүгээ татаж дэлгүүртээ борлуулдаг. Хөдөө борлуулалт муу учраас аль болох хот суурин газар борлуулж үзэсгэлэн байдлаар зохион байгуулах нь их зүгээр санагдлаа. Ер нь цаашид ЖДҮ хөгжүүлэхэд богино хугацааны зээлт бага хүүтэй зээлийг компани болон ЖДҮ эрхлэгчдэд ялгавартайгаар тохируулж олгох хэрэгтэй гэж боддог. Манай компани зээлийн батлан даалтын санд хамрагдаж, үйлдвэрлэлээ өргөтгөж гахай, тахиа шувууны аж ахуй байгуулахаар ажиллаж байна. 2014.01.22 |
Энхжаргал. Б
Говь Айгар ХХК, Захирал
|
2007 оноос хойш ноос ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааг хийж байна. Өнгөрсөн жил бид төсөл бичиж Чингис бондоос зээл авсан. Зээлийн мөнгө 11 сард орж ирээд, 12 сард Япон руу сүлжмэлийн хоёр машин авахаар захисан юм. Гэтэл он гарсан учир гаалийн татвараас чөлөөлүүлж чадалгүй одоо 20 сая төгрөг татварт өгөхөөр болчихоод машинаа гааль дээрээс авч чадахгүй гацчихаад байж байна. Тиймээс төр засгаас ЖДҮ-ийг дэмжие гэвэл энэ мэт зарим бодлого шийдвэрээ хооронд нь сайн уялдуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөө сайн зохицуулах хэрэгтэй. Тэр хуулийн хугацааг сунгаж өгнө үү. Яг манайх шиг асуудалтай дөрвөн компани дээр байгаа. Түүнээс гадна энэ жил хөрөнгө оруулалтын зээлэнд хамрагдах гээд төсөл бичиж байгаа. Манайх 15 хүн ажиллуулдаг. Тогтмол долоон хүн ажилладаг. Одоо хоёр машин ороод ирвэл дахиад дөрвөн хүнийг ажлын байртай болгоно. Гэхдээ бид төр засаг ингэсэнгүй гэж зүгээр суудаггүй өөрсдөө хичээвэл болно гэж боддог. 2014.01.22 |
Оргил.Д
"Мандах кашмер" ХХК-ийн маркетингийн албаны дарга
|
Үйлдвэрлэл эрхлээд 13 жил болж байна. Харин компани болоод дөрвөн жил болж байгаа. Манай үйлдвэр зуун хувийн ноолууран хувцас эдлэлүүд хийдэг. Тухайлбал хонины ноосон өмд, сарлагын өмд, цамц, ноолууран цамц гэх мэт. Төрийн зүгээс ЖДҮ-ийг хөгжүүлэхээр олон хөтөлбөрүүд зээл гаргалаа гэдэг ч бид бор зүрхээрээ л болгож байна. Харин хааяа нэг үзэсгэлэнд л оролцуулдаг. Одоогийн байдлаар зээлийн батлан даалтын санд хамрагдах гээд бүртгүүлчихсэн байгаа. Хөөцөлдөөд л байна, бүтэх эсэхийг мэдэхгүй юм. Бид 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллуулж байна. ЖДҮ эрхлэхэд хамгийн саадтай зүйл нь татвар. Саяхан манайх тоног төхөөрөмж оруулж ирэх гэтэл гааль дээр 16 сая төгрөг нэхээд гацаачихлаа. Тиймээс гаалийн татвараас чөлөөлөх арга хэмжээг сунгаж өгөхийг хүсч байна. Нэг жилээр биш, хоёр жилээр болгочихвол хүмүүс хөл дээрээ босчих боломжтой. 2014.01.22 |
орон нутагт ЖДҮйлдвэрлэл хөгжүүлэх боломж их байна. Манай сум Дархан -уул аймгаас 30 км байдаг. Хүлэмжийн аж ахуйг парклаж байгуулах иргэдийн санал их байдаг. хөдөлмөрөө хоршоод хүлэмжийн аж ахуйг эрхэлж Дархан- уул аймаг төдийгүй нарийн ногооны зах зээл дэх нэр төрлийг олшруулах сонголт хийх боломжийг хэрэглэгчдэд нээж өгөх гэсэн санаа их байна. бид дэмжиж 2014 онд 30 га газрыг олгохоор төлөвлөж байна. хамтарч ажиллах дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана. Мөн олон улсын адал явдалт аяла жуулчалыг хөгжүүлмээр байна 2014.01.21 |
|
жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд алслагдсан хөдөө орон нутаг, сумд энэ үйл ажиллагааг эрхлэхэд бэрхшээлтэй байна. ЖДҮ эрхлэх гээд төсөл зээл хөөцөлдөхөөр шийдвэрлэж өгөхгүй удаадаг, орлог ихтэй, эсвэл хамаатан садан, танил талаа харж шийдэж байна. 2014.01.13 |