О.Нацагдорж: 3,6 хувь нь 83 хувийнхаа нэрээр мөнгө “цохьдог”
Албан бус эдийн засагт ажиллагсдын холбооны ерөнхийлөгч О.Нацагдоржтой ярилцлаа.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж таныхаар хэн бэ?
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ангилал дотор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэсэн ойлголт байхгүй. Харин албаны сектор болон албан бус эдийн засаг гэж л байдаг. 2002 оны 6 сарын 3-нд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 90 дүгээр тогтоолоор гурван талт түншлэлийг байгуулсан. Үүнд Засгийн газар, Хөдөлмөрийн байгууллага, Ажил олгогч эздийн холбооны гурвалсан түншлэлээр 89 орон албан бус эдийн засаг гэдгийг тодорхойлсон. Нэгдүгээрт жижиг аж ахуй нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан газруудад гэрээгээр ажил гүйцэтгэгчид, үйлдвэрийн доод цикльд ажилладаг хүмүүсийг хамруулна гэж заасан.
-Гэтэл 2007 онд батлагдсан хуулийн заалтаар бол ЖДҮ эрхлэгч гэсэн ангилалд 19 өөс дээш ажилтантай, жилийн 150 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байгууллага орж байгаа шүү дээ?
Хуулиндаа тэгж заасан ч олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид өөр байна. Манай улс энэ конвенцид аль хэдийнэ нэгдээд орчихсон мөртлөө дагаж хэрэгжүүлэхгүй л байгаа юм. Үнэндээ хэрэгжүүлэхгүй байх нь олигархиудын санаа. Жижиг дунд үйлдвэрийн
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн тайлангаас. ЖДҮ-ийг дэмжих хөрөнгийн эх үүсвэр
нэрээр томчууд нь мөнгө цохиж, төсөл авч байна. Яг үнэндээ барьцаа хөрөнгийн дутагдлаас болоод жижиг үйлдвэрүүд дэмжлэг авч чаддаггүй.
ЖДҮ-ийг хөгжүүлэх нэрээр гадаадын зээл туслалцааг олон жижиг охин компанийхаа нэрээр дамжуулан томчууд өөрсдөө хүртдэг. Ингэж жижиг үйлдвэрлэгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 7-р зүйлд МУ нь өөрийн хууль тогтоомжийн хүрээнд хүний эрхийг дордуулахгүйгээр, дордуулсан тохиолдолд олон улсын гэрээ конвенцыг дагаж мөрдөнө гэсэн журамтай. Ард түмнээс бүх зүйлийг нууж байна. Гэтэл статистикийн газраас гаргасан мэдээллүүд аль хэдийнэ үнэнийг илчилсэн.
МУ-ын хэмжээгээр 2012 онд 95540 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас 51040 нь үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн 38600 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулаагүй. Харин 6000 гаруй аж ахуй нэгж ор сураггүй алга болчихсон. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа 51040 аж ахуй нэгжийн 83,5 хувь нь 1-9 ажилтантай, 3,6 хувь нь 50-аас дээш ажилчидтай аж ахуй нэгж байгаа юм. 3,6 хувийн дунд, том аж ахуй нэгжүүд 83 хувийн аж ахуй нэгжийнхээ нэрээр ЖДҮ-д өгч буй хөрөнгийг сороод дууслаа. ЖДҮ-ийн хууль ч гэсэн энэ 3,6 хувьд зориулагдсан.
-ЖДҮ-ийн тухай олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Ямар ч үр дүн гарахгүй байна гэж үү?
Үр дүн гарахгүй байгаа нь төрийн байгууллагын тогтолцоо муу байгаатай холбоотой. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд хамгийн том асуудал нь санхүүжилт байдаг. Банкнаас зээл авья гэхээр барьцаа хөрөнгийг нь тааруухан үнэлдэг. Тухайлбал Хайлаастад өөрийнхөө хашаа, байшинд гэр ахуйн модон эдлэл хийдэг жижиг үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзаж бай сан. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх гээд хоёр, гурван хувийн байшингаа барьцаалаад 80 сая төгрөгийн зээл хүссэн байгаа юм. Банк барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байна, газар нь хол, гар аргаар баригдсан
ЖДҮС 22825 шинэ ажлын байр бий болгожээ.
натуральный байшин гээд 20 сая төгрөг л олгоё гэсэн. Гэтэл хөрөнгийн үнэлгээний газраас үл хөдлөх хөрөнгийг нь 80 саяар үнэлчихсэн байсан. Энэ мэтээр зээл авч чадахгүй байна.
Харин хотын төвд танил талынхаа ар өврөөр газрын зөвшөөрөл авч, олон давхар байшин барилга барьчихаад түүнийгээ түрээслэж зүгээр сууж мөнгө олдог хэсэг хүмүүст зээл өгч байгаа нь шударга бус. Барьцаа хөрөнгө нь найдвартай гэж үзээд хальт хийсэн төсөлд өчнөөн сая төгрөг зээлж байна. Гэтэл тэр зээлдэгч үнэхээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна уу гэхээр үгүй. Зээлээ аваад зочид буудал, бар, цэнгээний газар бариад амархан баяжчихаж байна. ЖДҮ-ийн зээл, тусламж үр дүнгээ өгөхгүй байгаа нь үүнтэй холбоотой.
-Монголын эдийн засгийн форумын үеэр бизнес эрхлэгчид ЖДҮ-гийн асуудлыг хөндөж, жижиг болон дунд гэдгээр нь салгаж, тусдаа бодлого, төсөл хөтөлбөр гаргах санал гаргаж байсан.
Салгах ёстой. Монгол улсын засгийн газар ард түмнийг хуурч олон төсөл хөтөлбөрийг баталсан. Жижиг үйлдвэрлэгчид дунд оёдол, гутал засвар,
Монголын эдийн засгийн форум-2013 оны 3 сард болсон.
төмөр эдлэлийн захиалга засвар, үсчин гэрэл зураг, мод материалан эдлэл гээд 280 нэр төрлийн хөдөлмөр эрхлэгчид багтдаг. Төсөл, хөтөлбөр нь эзэндээ хүрч чадахгүй байна. Уг нь Засгийн газар дөрвөн зүйлийг хэрэгжүүлэх ёстой. Нэгдүгээрт: Бодлогын таатай нөхцөлөөр хангах ёстой. Үүнд төсөв, төлөвлөгөө, захиргааны бодлого, зорилтоо тодорхойлно гэсэн үг. Үүнээс захиргааны таатай нөхцөл, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд төрийн бодлоготой уялдуулж аймаг юу хийх вэ, ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх вэ гэдгээ шийдэх ёстой.
Хоёрдугаарт дэд бүтцийн таатай нөхцөл. Гуравдугаарт эрчим хүч, цахилгаанаар хангагдсан байх нь чухал. Хотын захад гэрэлгүй байгаа хүн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар байх вэ. Дөрөвдүгээрт нийгэм соёлын таатай нөхцөл бүрдүүлэх ёстой. Соёл урлагын арга хэмжээ, амьдрах таатай, аюулгүй орчин, хөгжих боломжоор хангах л үүрэгтэй юм.
Өндөр байшин, сайхан машин хоёроор хүн хөгждөггүй юм. Улс орон дахь өрхийн амьжиргаа орлогын түвшнээр хөгжлийн түвшинг тодорхойлох ёстой.
Ярилцсанд баярлалаа.