Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас 11 тэрбум төгрөгийн зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас иргэд, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгохоор иргэдээс материал хүлээн аваад дуусчээ.
Энэ жил 166 иргэн, аж ахуйн нэгжид нийт 11 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Энэ нь өмнөх жилүүдэд олгож байсан зээлийн хэмжээнээс хамгийн их нь болж байгаа аж.
Жижиг, дунд үйлдвэрийг төрийн оролцоотойгоор дэмжихийн тулд 2009 оноос жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгож байгаа юм.
Ингэхдээ аль ч арилжааны банкнаас уян хатан зээлийн нөхцөлийг санал болгох үндсэн зорилготой бөгөөд зээл хэрэгтэй хүндээ очихгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулдаг байсан.