С.Үнэн: Ус цэвэршүүлэх зардлыг бохирдуулагч компаниуд даах ёстой
Харгиа цэвэрлэх үйлдвэрийг түр зогсоосонтой холбогдуулан арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй “Ус суваг удирдах газар”-ын Дарга С.Үнэн уулзлаа.
Химийн бодисоор бохирдсон усыг цэвэрлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Харин ус сувгийн удирдлагууд ус цэвэршүүлэх зардлыг бохирдуулагч компаниуд өөрсдөө даах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
“Ус суваг удирдах газар”-ын Дарга С.Үнэн:
“Харгиа”-гын үйл ажиллагаа манай төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай шууд хамааралтай байдаг. “Харгиа”-гаас ямар хэмжээний хортой бодис төв цэвэрлэхэд орно тэр чигээрээ төв цэвэрлэх байгууламжийн Биологийн цэвэрлэгээ уналтын байдалд ордог. Бид “Харгиа”-гын талаар судалгаа хийхдээ гадны байгууллагыг хамруулсан.
Ялангуяа Израилийн мэргэжилтнүүд цианитын хольц танай усанд байж магадгүй гэдгийг анхааруулсан. Энэ бол өөрсдийнхөө үр хүүхдэд буу бариад дайрч байгаатай адил ойлголт. Урьдчилсан байдлаар нэг шоо метр бохир ус цэвэрлэхэд 8000 орчим төгрөгийн зардал гарна гэж тооцсон. Ус суваг, “Харгиа”-гаас ашиг олох гэж байгаа юм биш. Манайд тийм шаардлага байхгүй. Бас алдагдалтай ажиллахыг хүсэхгүй байна.
Тиймээс арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах санал тавьж байна. Мэдээж зардал өндөр учир хүндрэл болно мөн санаа тавьж байгаа. Технологийн тал дээр та бүхнийг дэмжин голлож ҮХААЯ хариуцах ёстой. Тиймээс асуудлаа тавьж хүсэлт гаргах боломжтой шүү дээ.