ҮХАА-н сайд Х.Баттулга
2013.11.11
Үйлдвэржилт хөгжлийн төв ҮХААЯ-тай хамтран ажиллана
Засгийн газраас 2012 онд зарласан Үйлдвэржилтийн шинэ эрин үе арга хэмжээний хүрээнд Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн захирал Р.Батгэрэл Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилготой хамтран ажиллах энэхүү санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх юм.
ҮХАА-н сайд Х.Баттулга Үйлдвэржилт хөгжлийн төв, үйлдвэрийн нэгдсэн портал www.uildverjilt.mn сайтад үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээт мэдээлэллүүд төвлөрч байгааг онцлоод цаашид бүхий л талаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.