Өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйн төслийг хэрэгжүүлнэ
Ассоциаци нь 2009 оны 2-р сарын 19-ний өдөр үндэс сууриа тавин 2011 онд Үндэсний ассоциаци болон өргөжив. Одоо гишүүдийн тоо 13000-д хүрч, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, манай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн олон арван өрх, ААН, холбоо, нөхөрлөл, бүлэг, фермерийн аж ахуйнууд бий боллоо.
Гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч БНХАУ-ын ӨМӨЗОрны Баяннуур, Жирмэн, Шилийн гол, Ордос аймгуудад ассоциацийн гишүүд, төлөөлөгчид жил бүр айлчилж, харилцан туршлага солилцон хамтран ажиллаж байгаагийн дээр АНУ, Швед, Япон, ОХУ-ын ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, байгууллагууд, хотууд болон ТББ-тай холбоо тогтоож, өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчилан таниулж, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьлаа.
ҮХААЯам, НҮБ-ын ХХААБайгууллага /РАО/, БНСУ-ын JCS, Канад сан, Жайка, Дэлхийн зөн, Адра, Хөгжлийн шийдэл, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирлээ.
- Улаанбаатар хотын товд 2000 м2 талбайд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр эхлээд байна.
200 гаруй байгууллагад цэцэрлэгжүүлэлтийг амжилттай гүйцэтгэж 20 гаруй төрлийн нэг сая орчим мод сөөгний суулгац, цэцгийн үрслэг үржүүлж, нийслэлийн иргэдэд ногоон байгууламж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгаа, заавар зөвлөмж өгч ажилласан.
- Фермер, газар тариалангийн аж ахуй, өрх, холбоодын үйл ажиллагаатай танилцах аялалыг жил бүр 10-15 удаа гишүүдийн дунд зохион байгуулж байгаа нь үр дүнтэй ажил болов.
Монгол улсын "Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөрийг дэмжих НҮБ-ын ХХААБайгууллага, БНХАҮ-ын ЗГазартай хамтран хэрэгжүүлж буй Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны техник туслалцааны төслийн хүрээнд өвөл зуны хүлэмжийн чиглэлээр эксперт мэргэжилтэн авч ажиллуулан, Улаанбаатар хот, Төв, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Баянхонгор, Увс, Ховд зэрэг аймгуудад 10 гаруй удаа сургалт зохион байгуулан 700 гаруй хүний хамрууллаа.
Цаа бугын аж ахуйг сэргээх, цаашдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-тай идэвхитэй хамтран ажиллаж байна
- Цаа бугын аж ахуйг сэргээх, цаашдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд ҮХААЯ-тай идэвхитэй хамтран ажиллаж байна.
- 2010 онд "Хамтдаа хөгжье" уриан дор "Өрхийн аж ахуй-Агуу боломж", 2011 онд "Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй", 2012 онд "Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжил" сэдэвт зөвлөгөөнүүдийг зохион байгуулж, нийслэл болон 10 гаруй аймгийн 1000 шахам төлөөлөгч оролцуулан, хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр ХААхуйн бүтээгдэхүүнээр тасралтгүй найдвартай хангахад төр засаг болон бүх нийтийн анхаарлыг хандуулах, нөөц бололцоогоо дайчлахад анхаарлаа хандуулж ирлээ. Тус зөвлөгөөнөөс Монголын ХХААҮндэсний Ассоциацийг үүсгэн байгуулж, одоогийн байдлаар 16 аймагт салбар ассоциациуд байгуулагдан, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
- Төсөл боловсруулах, хүнсний ногоо тариалах, фермерийн болон хүлэмжийн аж ахуй эрхлэх, шувуу үржүүлэх, гахай өсгөх зэрэг сэдвээр гадаад дотоодын байгууллагуудаас зохион байгуулсан сургалтуудад давхардсан тоогоор 3000 гаруй гишүүдийг хамруулаад байна.
Цаашдын зорилт
Монголын хүн амыг экологийн цэвэр мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах хүрээнд хот орчмын нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж мах, сүү боловсруулах үйлдвэрүүдийг бүх талаар дэмжиж, эрчимжсэн загвар фермерийн аж ахуй бий болгох.
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх загвар өвөл, зуны хүлэмжийн "Агропарк, сургалтын төв"-ийг Улаанбаатар хотноо байгуулах.
Ассоциацийн вэб сайтыг нээж, ХАА-н хүнсний брэнд бүтээгдэхүүний нэгдсэн интернэт худалдааны сүлжээг бие болгох. хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн Их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ чиглэлээр үйлдвэрлэл, туслах аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тогтмолжуулах.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Япон улсын Хоккайдогийн Токачи мужийн Обихиро, ОХУ-ын Бранаул, БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөх хот зэрэг хотуудтай үр дүнтэй бүтээлч хамтын ажиллагаагаа өрөгжүүлэх.
Хүлэмжийн аж ахуй, үүний дотор "Өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуйн төсөл"-ийг Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлэх.
Ассоциацийн гишүүдийн тариалсан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг завсрын дамжлагагүйгээр борлуулах цэг зохион байгуулах, төмс, хүнсний ногоо жимс, жимсгэнийг нөөшлөх, савлах, ваакумжуулах, жижиг, дунд үйлдвэр байгуулах.