Нөөцийн махны худалдаанд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд хяналт тавина
ҮХАА-н сайд Х.Баттулга хүнс үйлдвэрлэгчидтэй уулзлаа
2013.11.01

Нөөцийн махны худалдаанд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд хяналт тавина

Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан А-166/А-24 дугаартай тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100% буцаан төвлөрүүлсэн.

Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24.0 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд, махны үнийн өсөлтийн эрчим хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 2 дахин бага байв. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байна.

Энэ нь махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөр эхний жилд амжилттай хэрэгжиж, махны үнийн өсөлтийг сааруулсанаас гадна хүнсний бараа, бүтээгдэхүүний агуулахын үлдэгдлээр баталгаажих санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх эхний алхам болсон.

2014 оны нөөцийн махны талаар:

2014 онд нийт 14,0 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулна.

 “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг 2013 оны 9 сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. 

Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд нийт 14,0 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулна. Үүнд:

  • Ø Дархан хотын  “Нөөцийн махны менежер” болох “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах;
  • Ø Эрдэнэт хотын “Нөөцийн махны менежер” болох “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах;
  • Ø УБ хотын “Нөөцийн махны менежер” болох “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах;
  • Ø УБ хотын “Нөөцийн махны менежер”-ээр “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулна.

2014 онд хэрэгжүүлэх шинэлэг үйл ажиллагаа:

  1. “Нөөцийн махны менежер”-ийн шалгаруулалтыг төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр зохион байгуулсан.
  2. Зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, “Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз мах. Техникийн ерөнхий шаардлага MNS  1111 - 2007” стандартын 1 дүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан махыг нөөцийн агуулахад хүлээн авна.  
  3. Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу нөөцөд бүрдүүлэх үхрийн махны жингийн 5%, ямааны махны жингийн 10%-иас доошгүй хэсгийг шулж, 0.5 кг-аар, үхэр, ямааны махны жингийн үлдсэн 90%, хонины махыг гулуузаар эсхүл жижиглэж, хөрөөдөн, яс махны зохистой харьцааг баримтлан, 2, 3 ба 5 килограммаар уутлан савлаж, худалдаална.
  4. Сав, баглаа боодлын материал болон хаяг шошгыг “2014 оны нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, борлуулалтыг зохион байгуулах,  хяналт тавих ажлын хэсэг”-ээс тогтоосон форматын дагуу нэг ижил хэмжээ, загвараар хэвлүүлнэ. 
  5. Мал, мах бэлтгэх, хадгалах,  жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах зэрэг бүхий л үе шатанд “Мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-ын хэрэгжилтийг ханган, түүхий эд, бүтээгдэхүүнийг бүртгэлжүүлсэн байна.
  6. Мах хүлээн авч буй агуулахад хянагчаар ОБЕГ, МХЕГ, Оролцогч банкны төлөөлөл дараах үүрэгтэйгээр ажиллана.

- ОБЕГ-аас томилогдсон нярав нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах, хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд махны төрөл, тоо хэмжээнийх нь хувьд өдөр тутмын хяналт тавина.

МХЕГ-аас томилогдсон улсын байцаагч нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах, хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангана

- МХЕГ-аас томилогдсон улсын байцаагч нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах,  хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах,  махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх талаас нь өдөр тутмын хяналт тавина.

- Монголбанкны хөнгөлттэй зээлийг олгох Оролцогч банкны төлөөлөл нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах,  хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах,  махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавина.    

7. Нөөцийн махны худалдаалалтын явцад иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулан хяналтыг тавьж ажиллуулна.

8. Нөөцийн махны бүрдүүлэлт, худалдаалалттай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн гомдлыг бүртгэн авч, шуурхай шийдвэрлэх мэдээллийн албыг зохион байгуулж ажиллуулна.