Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-нд ажиллаж байна
УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаатай танилцаж, салбарт хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл сонсож байна.
Байнгын хорооны гишүүдийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр угтан авч, яамны үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалттай танилцуулав.
Үүний дараа ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, чиглэл,
Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн Хүнсний үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн,
Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Газар тариалан-Атрын IV” аян танилцуулга,
Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж Хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ-“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний танилцуулга,
Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан “Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ” танилцуулга,
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ-“Шинэ хоршоо” хөдөлгөөн танилцуулга,
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа Мал эмнэлгийн албаны өнөөгийн байдал, цаашдын зорилтоо тус тус танилцуулсан талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.