Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан
2013.10.17

Жилд 10 тэрбум төгрөгийн хүнсний талон тараана

Азийн Хөгжлийн банкнаас танайд 20 сая ам.долларын зээлийг хүнс тэжээлийн санхүүжилт хэлбэрээр өгөхөөр хэлэлцээ хийж байгаа аж. Уг асуудлыг өчигдөр Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн юм.

Гэхдээ уг хөтөлбөр өмнө нь хэрэгжиж байсан бөгөөд, иргэдэд хүнсний талон олгох халамжийн үйлчилгээг үүнээс санхүүжүүлж байжээ. Харин энэ удаа нэршил нь хэвээрээ ч, зарцуулалтад нь өөрчлөлт орсон байна. Тухайлбал дээрх зээлээс есөн сая ам.доллараар нь тоног төхөөрөмж авах бол, зургаан сая гаруй ам.доллараар нь мэдээллийн цахим сан байгуулах гэнэ.

Мөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниуд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Түүнчлэн хөтөлбөрийн санхүүжилтийн гурван сая ам.долларыг нь Монголын Засгийн газар гаргах бөгөөд, одоохондоо уг мөнгөний эх үүсвэр улсын төсөвт суугаагүй байгаа аж.

Энэ асуудалтай холбогдуулан Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд 0.Чулуунбат нар байнгын хорооны гишүүдийн асуултад хариулсан юм.

-Р. Амаржаргал: Энэ зээлээс ядуу иргэдэд өгдөг хүнсний талоноо үргэлжлүүлэн олгох уу. Мөн үүний өмнөх төслийн үр дүн хэрхэн гарсан бэ?

С.Эрдэнэ: Цаашид зорилтот бүлгийн айл өрхүүдийг уг хөтөлбөрт бүрэн хамруулна.

-С.Эрдэнэ: Өмнөх төслөөс 400 мянган өрх хүнсний талон авсан. Ер нь цаашид зорилтот бүлгийн айл өрхүүдийг уг хөтөлбөрт бүрэн хамруулна. Энэ хөтөлбөрөөс үргэлжлүүлэн хүнсний талон олгохгүй.

Гэхдээ төсвөөс уг халамжийн үйлчилгээг өгөх бөгөөд том хүнд арван мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн талоныг олгох юм. Нийт 320 мянган өрхөд энэ талоныг өгөх судалгаа бий.

-Д.Хаянхярваа: 320 мянган иргэнд олгох хүнсний талонд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулах вэ?

-С.Эрдэнэ: Жилдээ арван тэрбум төгрөг шаардлагатай.

-Л.Энх-Амгалан: Энэ хүнсний талон орон нутагт бөөн хэрүүлийн эхлэлийг тавьдаг. Өмнө нь ядуу өрх, иргэдийн талаарх мэдээллийг орон нутгийн удирдлагууд өөрсдөө гаргаж, өгдөг байсан.

Л.Энх-Амгалан: Баахан их сургуулийн багш нараар бүрдсэн баг нийслэлээс очоод, бодит бус судалгаа хийдэг болсон.

Гэтэл баахан их сургуулийн багш нараар бүрдсэн баг нийслэлээс очоод, бодит бус судалгаа хийдэг болсон. Үүнээс болж хүнсний талон эзнээ олж очихгүй байна?

-С.Эрдэнэ: Анх судалгаа хийхдээ их алдаа гаргасан гэдэгтэй санал нийлж байна. Тиймээс өнгөрсөн наймдугаар сараас дахин хяналтын судалгаа, тооллого хийсэн.

Үүнтэй холбогдуулан мэдээллийн дата сан бий болж байна. Ер нь уг төслийн хөрөнгийн тавин хувь нь мэдээллийн сан бий болгоход зарцуулагдаж байгаа.

-Ч.Хүрэлбаатар: Нэг тэрбумын өртөгтэй зөвлөх үйлчилгээнд нь юу орж байгаа юм бэ?

-О.Чулуунбат: Олон улсын санхүүгийн байгууллагууд иймэрхүү үйлчилгээний тогтсон тарифтай байдаг. Ер нь техник, тоног төхөөрөмжтэй холбоотой зөвлөгөө үйлчилгээнд нь давамгайлж байгаа.

Өмнөх төслөөс 400 мянган өрх хүнсний талон авсан.

Ийнхүү жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаанд буцаан төлөх зээлийн санхүүжилтийг байнгын хорооны төвшинд дэмжлээ. Гэхдээ гэрээнд тусгагдсан зарим заалтуудад анхааралтай хандахыг гишүүд сануулж байсан. Тухайлбал зээлийг төрөл бурийн валютаар авах ч, буцаан төлөхдөө заавал ат.доллараар барагдуулна гэсэн заалт бий аж.

Зээлийн нөхцөлийн хувьд эхний таван жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин танай Засгийн газар төслийг хэрэгжүүлэхэд гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. Төслийг ирэх оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусах юм байна.