И.Сэр-Од: ЖДҮ-ийн цогцолбор хотхонг бий болгох хэрэгтэй
Монголын бизнесийн зөвлөлийн дэд дарга И.Сэр-Одтой жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй талаар ярилцлаа.
-2007 онд батлагдсан ЖДҮ-ийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг салбарын экспертүүд хэлдэг. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн шалгуур нь хэтэрхий өндөр байдаг. Жилийн орлого нь 1,5 тэрбум, ажилчдын тоо нь 100-аас дээш байх нөхцөлийг тавьсан байдаг шүү дээ. Гэтэл Монголбанкны судалгаагаар ЖДҮ гэж нэрлэгдэж буй компаниудын 70 хувь нь 1-9 ажилтантай байна?
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тухай олон жил ярьж байна. Яг бодит эзэд нь үр ашгийг нь хүртэхгүй эсвэл зээл тусламж үр ашиггүй зарцуулагддагийн нэг гол шалтгаан нь наад асуултын чинь хариулт гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн дийлэнх хэсэг нь монголд дээгүүр нэр нь яригддаг томоохон компаниудад очдог гэдгийг эх сурвалжууд нотолдог. Ямар ч амьдрал дээр буухгүй агуулгатай хууль дүрэм баталж эсвэл батлуулж өөрсдийнхөө бизнесийг дэмждэг зохисгүй байдал манайд байгаагийн нэг тодорхой жишээ.
-Одоо Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авч байгаа. Таны бодлоор хамгийн чухал ямар санаанууд тусгагдах ёстой вэ?
Гоё уриатай, бүгдийг нь цогцоор нь шийдэх гэсэн агуулгатай хөтөлбөрүүд үндсэндээ явцгүй болохыг цаг хугацаа харууллаа. Угаасаа жижиг дунд үйлдвэрлэлийг олон зуун жил хөгжүүлж амжилтад хүрсэн улс
Атрын II аяны үр дүн нь газар тариалангийн бүтээгдхүүнээр улс орныхоо хэрэгцээг бүрэн хангаад зарим төрлийн бүтээгдхүүнийг экспортолдог болсон, мөн Монгол маягийн газар тариаланг баттай бүрдүүлж чадсанд оршино.
орнуудтай бид бүх талаараа эн зэрэгцэх түвшинд гэнэт гарч ирж чадахгүй. Үүний оронд зөвхөн тодорхой нэг салбарт бүх анхаарал боломжуудыг төвлөрүүлж босгож ирээд түүний алдсан оносон туршлагад тулгуурлан дараачийн салбарт төрөөс хөрөнгө оруулж ажлын байр олноор бий болгох нь зүйтэй болов уу. Тодруулбал өмнөх засгийн газрын “Атрын 2 аян” хөтөлбөртэй төстэй байдлаар гэсэн үг.
-ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацаа шинэ оноор дуусгавар болж байгаа. Үүнийг сунгах хэрэгтэй юу.
Мэдээж тухайн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь үнэхээр ЖДҮ ийнх мөн болох нь тодорхой, тэр дундаа дээр дурдсан тухайн хөгжүүлэх салбарын чанартай тоног төхөөрөмж бол татвараас чөлөөлөөд зогсохгүй төрөөс шимтгэл урамшуулал олгох нь зүйтэй.
-Жижиг бизнес эрхлэгчдийн зүгээс татварын асуудалд эмзэг ханддаг. Одоо татварын багц хуулийн асуудлыг ярьж байгаа. Үнэхээр бизнес эрхлэгчиддээ ээлтэй болгохын тулд ямар өөрчлөлтийг хийх шаардлагатай вэ?
Татварын бодлогоор бизнесийг дэмжих нь мэдээж чухал. Гэхдээ дээр дурдсан 100 ажилтантай 1.5 тэрбумын орлоготой компани ЖДҮ-т тооцогдохоор бол тэгээд том жижиг гэхгүй бүгд л хамрагдах гэж хуулийн дагуу болон хууль бус арга зам олж хэрэгжүүлж эхлэх нь гарцаагүй( Томчууд нь компаниа задалж олон жижиг компаниуд болгох гэх мэт). Миний бодлоор хэрвээ үр ашиггүй, маргаантай татварын бодлого хэрэгжүүлэх эрсдлээс өмнө тэдний орлогыг хойш нь татдаг нэмэлт зардлуудыг нь бууруулах алхамуудыг хийвэл үр дүнтэй болов уу. Тодруулбал энд тэнд зохион байгуулалтгүй, хөдөлмөрийн аюулгүй
ЖДҮ эрхлэгч эмэгтэй, гурилан боовны цех.
байдлын шаардлага хангахгүй, байгаль орчны болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй ажлын байрыг өндөр үнээр түрээсэлж ажилладаг ЖДҮ-үүд нийтлэг байдаг.
Тэдгээрийг нэгдсэн зохион байгуулалттай, зориулалтын ажлын байраар хангаж, бараа бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтийн арга ажиллагааг нь орчин үеийн цахим системд тулгуурласан байдлаар ЖДҮ-ийн цогцолбор хотхон бий болговол үйлдвэрлэл эрхлэгчдэд төдийгүй тэдгээрийн хариуцсан төрийн байгууллага цаашилбал хотын өнгө үзэмж, зохион байгуулалтад маш үр дүнтэй давуу талыг бий болгоно.
-Манай улс жижиг дунд бизнес эрхлэгч болон бизнесийн орчингоо хэрхэн ээлтэй болгох ёстой вэ. Ээлтэй болгоход тодорхой алхамууд хийсэн ч удаашралтай байгаа нь юутай холбоотой юм бол?
Хамгийн гол нь төрийн оролцоо, төрийн дарамтыг бууруулах явдал шүү дээ.
Төрийн албан тушаалтнууд (одоо нийтийн албан тушаалтан гэж болсон гэсэн байх) төсвийн буюу тэдний цалин хангамжийг үндсэндээ бүхэлд нь бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнийгээ төрөл бүрийн аргаар дарамталж боомилж байдаг нь өөрөө их ойлгомжгүй логик юм...
Ер нь энгийнээр бодоход өөрт нь очдог цалингийн мөнгийг нь бий болгож байгаа хүн их мөнгө олж байвал өөрт нь л сайн баймаар санагддаг. Гэтэл яагаад буруу талаар нь ашиглаад байгаа юм...
“Дарга цэргээс” хамааралгүй хууль жигд үйлчлэх ёс суртахуун бий болох тэр цаг үед бүх талаар “төгс төгөлдөр” орчин бий болох бизээ.
Товчхондоо төрийн албан тушаалтан гэж өөрийг нь ажилтай, амьдралтай байлгаж байгаа хувийн хэвшлийнхэн, тодруулж хэлбэл “баялагийг бүтээгчдэд” үйлчилдэг, үйлчилгээний ажилтан гэдгээрээ ухаарсан тэр цагт бизнесийн орчин маш ээлтэй болно.
Нөгөө талаар хэн нэгэн тогтсон хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар ч хамаатан садан, танил тал, “дарга цэргээс” хамааралгүй хууль жигд үйлчлэх ёс суртахуун бий болох тэр цаг үед бүх талаар “төгс төгөлдөр” орчин бий болох бизээ.
-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн шугамаар олгогдож байгаа зээлийн мөнгө урд хөрш рүү урсаад байна. Худалдан авалтын тендер нь маш богино хугацаанд зарлагдаад хэн нэгэн дарга урд хөршөөс хямдхан оруулаад ирдэг. Үүнийг зогсоох гарц байна уу?
Бүхэлдээ биш ч гэлээ тодорхой хэмжээгээр гадагшаа урсч байгаа нь үнэн. Миний дээр дурдсанаар нэлээдгүй хэсгийг нь танил тал, өөр ямар нэг аргаар авсан “том” компаниуд байдаг гэсэн. Дээр нь яг маргааш хэрэгтэй байгаа парт ширээг өнөөдөр үйлдвэрлэх боломжгүй байгааг ашиглаад хаа нэг газраас авчирч, нийлүүлж байгаа хүмүүс бас л адилхан хөлс хүчээ урсгаж байгаа бизнес эрхлэгчид байдаг. Тэдний хөдөлмөрийг үгүйсгэж хэзээ ч болохгүй. Нарийн яривал Эрээн, Замын-Үүдээр дамжуулан бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ач буянд өнөөдөр ЖДҮ гэж нэрлэгдэж байгаа бүлэг хүмүүс үйл ажиллагаа явуулдаг байх. Тэнд өдөр бүр хэдэн тэрбум төгрөгийн урсгал эргэлддэг учир эдийн засагт ямар чухал үүрэг хариуцлагатай болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг.
Таны асуултаас жаахан холдоод явчих шиг боллоо. Тэр орж ирж байгаа парт ширээг зогсоох гарц нь их хялбар шүү дээ. Бид өөрсдөө шаардлага хангасан парт ширээг, түүнээс хямд, илүү чанартай хийж сурах хэрэгтэй. Тодорхой жишээнүүд сүүлийн үед нэлээдгүй байгаад их баярладаг. Тухайлбал хаягдал дугуйгаар халтирдаггүй, хүйтэнд тэсвэртэй хүүхдийн тоглоом болон спортын, явган хүний замын резинэн хавтан хийж амжилттай бизнесээ өргөжүүлж байгаа залуутай уулзаж байсан. Тэр залуутай ярилцаж байхад “Анх ийм материалыг хятадаас оруулж ирдэг байсан. Бид бага багаар хөгжүүлсээр байгаад Солонгосоос жижиг үйлдвэр оруулаад өөрсдөө хийдэг болсон. Одоо Хятадынхаас илүү чанартай, илүү хямд болсон гэж билээ. Их сайхан байгаа биз.
МУ-ын хэмжээнд 2012 оны байдлаар бүртгэлтэй 95540 аж ахуй нэгж байна.
Мөн манайдаа томоохонд тооцогдох “Вагнер ази” компаний захиалгаар гэр бүлээрээ жижиг токарын ажил хийдэг ЖДҮ эрхлэгчид маш сайн ажилладаг. Вагнер ази компани ч тэдэнд сэтгэл хангалуун байдаг. Гэх мэтчилэн сайхан жишээнүүд бас бий. Гол нь бид өөрсдөө бас хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандаж, хөдөлмөрч байх нь их чухал.
-Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гол шийдлийг та юу гэж харж байна вэ. Манай улсад Японы менежмент зохих болов уу. Энэ нь би ганцаараа машин шинээр бүтээнэ биш. Харин зарим хэсэг нь эрэг боолт, гархи, нөгөө хэсэг нь дугуйг нь үйлдвэрлээд эцсийн том үйлдвэртээ нийлүүлээд угсардаг. Ийм зохион байгуулалтад орж болох уу?
Тиймээ. Япон гэхгүй ЖДҮ-ийн нийтлэг гол зарчим нь энэ шүү дээ. Эхнээс нь аваад эцсийн бүтээгдэхүүн бий болгоно гэдэг нь өөрөө маш амаргүй. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох ноолууран бүтээгдэхүүнийг л гэхэд эхнээс нь эцсийн хэрэглэгчдэд хүрэх хэмжээнд үйлдвэрлэдэг 2-3 л үйлдвэр байдаг шүү дээ. Зарим тохиолдолд дэлхийн хэмжээний томоохон брэнд болсон үйлдвэрлэгчид өөрсдийн no how-гаа нууцлах болон бусад шаардлагуудын үндсэн дээр энд тэнд дэлхийн улс орнуудад жижиг хэсгүүдээ ЖДҮ-үүдээр хийлгээд дараа нь түүнийгээ угсарч байх жишээтэй. Манай монголын outsourcing компани Боинг-ийн эд ангийг хийлээ, Японы нисэх онгоцны буудлын эд ангиас хийлцлээ гээд байдаг чинь тэр л дээ.
Уг нь бид хэн нэгнийхээ хийж байгаа юмыг дагаж дуурайх гэхээсээ илүү бүтээлч сэтгэлгээтэй байвал бизнесийн маш олон боломж байгаа даа.