Хоёр хөршийнхөө зах зээлийн сегментийг эзэмдэж, эзэлж авья
Халамжит эцгийн төр хүнийг эвдэж байна
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр 1997-2012 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын даргаар ажиллаж байгаад 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм.
- ЖДҮ-ийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэдгийг та өмнө нь хэлж байсан. Энэ удаад тус хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа гэж сонссон. Чухам юуг нь яаж өөрчлөхөөр шийдэв?
Маш их өөрчлөх шаардлагатай. Нэгдүгээрт зөвхөн ЖДҮ эрхлэгч гэсэн тодорхойлолт биш, хуулинд бодит амьдралд хэрэгжихэд хэцүү “тэнгэр”-ийн заалтууд орсон. Яг одоо би хуулин дээр ажиллаж байна. Засгийн газар бас ажиллаж байгаа учраас бидний зам нийлэх байх. Бичил, жижиг дунд үйлдвэр гээд туйлшралгүй жижиг дунд бизнесийн асуудлыг оруулж өгөх ёстой. Үйлчилгээ үзүүлж буй хүн, өөрийн гэсэн үсчин салонтой хүн зээл авч болох уу, болно.
Тэд ажлын байр бий болгож, өртөг бүтээдэг. Өнөөдөр мянга мянган хүмүүс бичил бизнес хийж байна. Тиймээс бичил бизнест тохирсон зээлийн сан, баталгааны сан байх ёстой. Мөн ЖДҮ-ийг дэмжих зорилготой зээлийг хэдхэн арилжааны банкаар олгох нь өрөөсгөл. Банк бус санхүүгийн байгууллагыг оролцуулж, санхүүжилтийн хэлбэрүүдийг өргөтгөх хэрэгтэй. Тэднийг арилжааны банкуудтай өрсөлдүүлэх замаар санхүүгийн секторыг босгож болно.
-Бодит болон санхүүгийн секторын өнөөгийн байдлыг та хэрхэн дүгнэдэг вэ?
96х4 гэсэн бүтэцтэй. 96 хувь нь банк, 4 хувь нь банк бус санхүүгийн байгууллагууд гэсэн нэг хөлтэй гажгийг бий болгочихсон. Энэ бол бүтцийн гажуудал. Бүтцийн гажгийг улам муутгахгүйн тулд уул уурхайн салбараас өөр бусад салбарын экспортоо дэмжих ёстой. Экспортын бүтэц маань бас 96х4. 96 хувь нь уул уурхай, 4 хувь нь бусад. Энэ бол хоёр дах гажиг.
Долоон аргаар үйлдвэржилтийг дэмждэг.
Хэдийгээр хувийн хэвшил импортыг орлох бүтээгдэхүүнийг хийхээр хүчин чармайлт гаргаж байгаа ч гадаад худалдааны балансыг барихгүй бол хэцүү. Тиймээс үйлдвэржилтийн аргуудыг ашиглах нь зөв. Тухайлбал суурь хэрэгцээгээ хангах үйлдвэржүүлэлтийн хангах. Үүнд аймаг сумдын нутаг дэвсгэрт байгаа түүхий эд завсарын жижиг бүтээгдэхүүнийг ашиглаад жижиг үйдвэрлэл явуулах, эсвэл хүнсний үйлдвэр талхны цех гэх мэт. Түүнчлэн импортыг орлох, импорттой өрсөлдөх экспортод баримжаалах, эрдэс бус баялгийн экспортыг дэмжих, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх гэх зэргийн долоон аргаар үйлдвэржилтийг дэмждэг.
-Манай улсад үйлдвэржилтийн бодлогын баримт бичиг батлагдчихсан. Тус бодлогыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг үү?
Баримт бичиг батлагдсан ч гэсэн өмнөх засгийн газрынхаа ажлыг залгамжилдаггүй учраас шинэ бодлогууд гаргах шаардлагатай. Хөгжүүлнэ гэж гоё ярьдаг ч санхүүгийн тохирсон механизмыг дэмждэггүй. Өнөөдөр бодит сектороос санхүүгийн сектор нь хоцорчихоод байна. Санхүүжилтийн нэг л эх үүсвэр байгаа зэрэг гажгийг санхүүгийн секторын реформоор өөрчилнө.
-Засгийн газар ЖДҮ-ийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт санал авч байгаа. Та МҮХАҮТ-ын даргынхаа хувьд ямар санал орох ёстой гэж бодож байна вэ?
Саяхан МҮХАҮТ Хөдөлмөрийн яаманд Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх саналаа иж бүрнээр нь өгчихсөн. Үүнд миний дээр ярьсан асуудлууд орсон байгаа.
-Үйлдвэржүүлэлтийн бодлогод яах аргагүй өндөр технологи инновацийн асудал тусгагдсан байдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
ЖДҮ эрхлэгчид одоохондоо зохицсон технологийг ашигладаг. Цаашдаа
Инженер Н.Нацагням “Синхрон генераторын реактив чадлын автомат тохируулга болох NaNyam-AX12 болон түүний виртаул лаборатори” бүтээлээрээ олон тэрбум ам.долларын инновацын импортыг орлуулж чадсан юм.
хөгжлийнхөө замаар өндөр технологийг оруулж ирэх нь ойлгомжтой. Хувийн хэвшлийнхэн орчин үеийн технолгийг ихээр оруулж ирж байгаа шүү дээ. Харин үүнд төрийн зүгээс инновацид суурилсан судалгаа ба хөгжил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Саяхан төрийн шагнал авсан Н.Нацагням шиг залуус олон бий.
Нэг талаар судалгаа, хөгжлийн орчноор нь төр хангаж өгөх ёстой ч нөгөө талаар өрсөлдөөнөөс савраа татах ёстой. Зарим бизнесийг скочоор баглаж болохгүй. Чөлөөт, эрүүл өрсөлдөөний дүнд инноваци ч гарч, жам ёсны хөгжлийн гольдрилдоо орно.
-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд Орос улс руу бүтээгдэхүүнээ гаргаж, худалдаа хийх боломж бага багаар нэмэгдэж байгаа. Зарим хүмүүс монголын зах зээлийг жижиг хэмээн голдог. Уг нь Европын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргах боломжтой байгаа шүү дээ?
Тэр 7200 яах вэ. Хамгийн практик талаас үзвэлхоёр хөршийнхөө асар том зах зээлийг маажиж, малтаж амьдрах ёстой.Өөрөөр хэлбэл тэднийы зах зээлийг эзэмдэж, эзэлж авах бодлогыг явуулмаар байна. Мэдээж Хятадын зах зээлийг бүтнээр эзэлж чадахгүй. Гэхдээ Монгол улс зах зээлээ тэлэх бодлогыг гаргаад үзвэл Оросын Сибирийн хотууд болох Омск, Томск, Иркутск, Чита, Хятадын зүүн хойд хэсэг болох Өвөрмонгол рүү харсан төрийн бодлого дутагдаад байна.
Хятадуудын бас нэгэн ихээр иддэг хоол нь бууз, банш бөгөөд 25 төрлийн бууз хийдэг зоогийн газар ч бий.
Эдгээр хотууд манай улстай цаг агаарын хувьд ойролцоо бүс нутаг учраас экспортоо хөгжүүлэх боломжтой. Би энд алт, зэсийг яриагүй. Уул уурхайн бус экспортыг хэлж байна. МҮХАҮТ Эрээн хотын засаг захиргаатай яриад бүхэл бүтэн дэлгүүрийн том талбай авч, компаниудад түрээслүүлсэн. Манай нэг компани буузаа экспортолж байна. Бууз бол өртөг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн. Хятадууд өгөөжийн боорцогонд их дуртай. Монголд хийсэн өвлийн малгай, монголын хивс, лаазалсан бүтээгдэхүүн, элэгний нухаш эрэлттэй байдаг. Энэ бүхэн бидний зах зээл.
Тиймээс Европын холбоо руу гаргаж чадахгүй байгаа 7200 гэж ярихаас илүү хоёр хөршийнхөө зах зээлийн сегментийг эзэлж авах бодлого явуулах хэрэгтэй. Түүнчлэн Хятад, Оростой хил залгаа аймгуудад бодлого хэрэгтэй. Увс аймагт Тувагийн зах зээлийг эзлэх бодлого, Сэлэнгэ Буриад руу гаргах гэх мэт.
Худалдааны хуулиас илүү худалдааны дэглэм нь чөлөөтэй байх ёстой
-ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ гаргах нэг үндэс нь экспорт. Тиймээс Худалдааны хууль эрх зүйн орчныг зайлшгүй сайжруулах шаардлагатай.
Худалдааны хуулиас илүү худалдааны дэглэм нь чөлөөтэй байх ёстой. Бид одоо дөнгөж ноднин жил экспортын 12 бичиг баримт, импортын 12 бичиг
Францын хувьсгал
баримтыг 4 болгож хүнд суртлыг бууруулсан. Одоо эрс реформыг хийх үүднээс гелотин (Францын хувьсгалын 19 дүгээр зууны үед хүнийг цаазлахад хэрэглэж байсан том сүх)-ийн хандлагатай том багт ороод ажиллаж байна.
Бид гадаад худалдааны процедурыг багасгах, тусгай зөвшөөрөл, хүнд суртлыг 50 хувиар бууруулах, хүнд суртлыг тас цавчиж, эрс реформын хандлагыг бий болгоно. Хүнд суртлын толгойг авахын тулд үндсээр нь устгах ёстой. Манай улсад одоогоор төрийн зохицуулалтын шинэтгэл эхэлчихсэн. Ухаалаг төр маань төрийн зохицуулалтын, эдийн засгийн оролцоотой өсөлтийг дэмжих гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байх учиртай.
-Хүний хөгжлөө хаясан учраас Хүн ам нийгмийн хамгааллын хөгжлийн яамыг байгуулж, Хүний хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа. ЖДҮ эрхлэгчдэд нэг тулгардаг асуудал нь тогтвортой, чадварлаг ажиллах хүчин байдаг. Гэтэл ажиллах хүч аль ч салбарт тулгамдсан асуудал болчихоод байгааг хэрхэн зохицуулах вэ?
Одоо хөгжлийн бодлогоо ярьж байгаа нь үнэн. Хүний хөгжлөө хаячихсан. Нүүрс, зэсийг шүтсэн. Үүний дараа, тэрний дараа хүнээ бодно оо гэдэг бодлого л явж ирлээ. Өөрөөр хэлбэл эдийн засагт суурилсан хүрэн эдийн засгийн бодлогоор амьдарч иржээ. Бид дэлхийн чиг хандлагыг дагаад тогтвортой хөгжлийн бодлогыг ярьж байгаа ч сэтгэхүй нь өөрчлөгдөхгүй байна. Тогтвортой хөгжил нь эдийн засаг, хүн нийгэм, байгаль орчин гэсэн гурван зүйлтэй. Эдийн засаг, нийгэм байгаль орчны шүтэн барилдлага, зохилдлогоог сонгож, хойч үедээ баялгийг үлдээх зорилготой. Энэ бол манай малгай бодлого.
Хүнээ хөгжүүлнэ гэхээр хүмүүст мөнгө өгөхийг хэлэхгүй. Илүү сайхан амьдрах чадавхийг улс төр, эдийн засаг, нийгмийн боломжоор хангах орчныг хэлнэ. Бид халамжит эцгийн дүрээр олон жил явж, хүмүүсээ эвдэлсэн. Бэлэнчлэх сэтгэлгээд хэт орж, өөрсдөө санаачлага гаргаж, инновацийг бий болгодог, овсгоо самбаачлагатай уур амьсгал алдарчихсан.
Буруу бодлогын уршгаар цэрэгт тэнцдэггүй залуучуудтай, маш олон төрлийн өвчтэй хүүхдүүдтэй болсон.