Д.Жаргалсайхан: Импортын барааг давах зүйл нь миний Монгол чанар
“Нано Топ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, дизайнер Д.Жаргалсайхан
2014.02.19

Д.Жаргалсайхан: Импортын барааг давах зүйл нь миний Монгол чанар

Хувь хүний хүсэлд нийцүүлэх “Брэндийн зуун” эхэлсэн гэдгийг үйлдвэрлэгчид ойлгох хэрэгтэй  

“Нано Топ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, дизайнер Д.Жаргалсайхантай үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн талаар ярилцлаа. Тэрээр монголдоо монгол хүний гараар хийж бүтээсэн монгол шинжийг агуулсан интерьер дизайныг бүрдүүлэхэд бүх амьдралаа зориулж яваа нэгэн.

-Та яагаад үйлдвэрлэгчийн замыг сонгох болсон юм бэ. Танд юу нөлөөлөв?

Гар урлалыг дижитал түвшинд хөгжүүлэх нь миний мөрөөдөл. Өөрийн авъяас дээр тулгуурлан гар урлалын хэдэн төрлөөр бүтээл туурвидаг. Эмээ маань монголын анхны өөдсөн куртикийг зохион бүтээсэн Жавзмаа гэж хүн. 1980 онд спорт гэсэн бичигтэй куртик цүнхийг олимпод зориулж хийж байсан. Ингээд бодохоор манай гэр бараг л үйлдвэр шиг байдаг байсан.

Дизайны ажилд урлагийн болон барилгын маш олон элементүүд дээр тулгуурлаж бүтээл туурвих шаардлагатай байдаг. Интерер болон экстерерийн ажлыг өвөрмөцөөр гүйцэтгэж сонгодог түвшинд хийхэд импортын материал нь сонголтыг хязгаарлагдмал болгодог. Мөн үндэсний хэв загвартай зүйлийг хийхэд бэлэн хийц байдаггүй. UB палас, хуучны том шөнийн клубуудын ихэнхи интерьерыг хийсэн. Би эффект, 3D дүрсний хэмжээст их сонирхолтой.

Манай улсад барилгын салбар хөгжөөд иртэл импортын бэлэн материалаар барилгын ажил явж эхэлсэн нь дизайнер хүнд хамгийн хэцүү байсан. Дизайнер, архитекторын тархинд бий болсон зүйлийг гаргаж хийхэд импортын материал харшилдаад, болж өгөөгүй. Нэг хэсэг барилга юу дайралдсанаар баригдаж, хэрэглэгчээ доромжилж эхэлсэн.

Хамгийн сүүлийн үеийн барилга л байх ёстой гэсэн бодлоор үнэтэй материалаар байшин барьж барилгын үнийг өсгөсөн. Яг энэ үед барилгын материалын үнийг яавал хямд болгох вэ гэдгийг судалж эхэлсэн. Ялангуяа интерьерын материулууд дээр гол анхаарлаа тавьсан. Барилга баригдсаны дараа ямар интерьер дизайнтай гэдгээр нь зэрэглэл тогтдог. Хүмүүс байраа авчихаад дараа нь дахин мөнгө үрж засвар хийдэг. Урчуудаар хийлгэвэл үнэтэй тусдаг учир интерьерыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр үнийг буулгаж болохыг ойлгосон. Мөн тухайн түүхий эдийн 70 хувь дотоодынх байвал хямд болно. Ингээд материал судлалаа хөгжүүлсэн.

-Таны эхний алхам юу байсан бэ. Үйлдвэрлэлээ яаж өргөжүүлсэн бэ?

Судалгааны ажил хийж, гадаад орны туршлагыг их судалсан. Бүр дөрвөн жилийн маршрут зохиож, Хятадын үйлдвэрийн район болох 16 мужаар аялсан. Эхэн үедээ анхан шатны технологиудыг авчирч, хэв авах, хэвлэх машины технологийг судалсан. Өөрийнхөө чадлаар монголдоо хаана барилгын ямар материалын түүхий эд байна гэдгийг судласан. Эрдэсжсэн, эрдэсжээгүй түүхий эд маань бидний зүгээр л дээгүүр нь гишгэлдэг шороо байсан.

Нано топ компаний үйлдвэрлэсэн интерьерын бүтээгдэхүүн, хээнүүд. http://empiredecosystems.blogspot.com/ хаягаар орон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Хайрга, жоншны үйлдвэрээс гарч буй хогнууд, Эрдэнэтийн овоолго зэрэг нь барилгын материалын хамгийн тохиромжтой түүхий эд. Хүний хэрэглээнээс хаягдсан зүйлээр бүтээгдэхүүн хийж болно. Боржин чулуугаар хөшөө хийж байна. Боржин чулууны үйлдвэрийн хаягдлыг цуглуулаад цутгаад боржин чулуунаас үнэтэй зүйл хийж болдог. Жишээ нь манайх  Quartz stone технологийг нутагшуулснаар чулуун цутгуур хийдэг. Морь жилд  жаргалын найман морь хийлээ. Манайд барилгын үйлдвэрдлэлийн түүхий эдийн боломж маш их.

-Орчны дотоод засал чимэглэлийг хийхдээ Хятадын материал ашиглах нь нэлээдгүй байдаг. Та бөөний үйлдвэрлэлийн хямд бүтээгдэхүүнтэй яаж өрсөлдөж байна вэ. Таны арга юу вэ. Учир нь ихэнхи ЖДҮ эрхлэгчид импортын бараанд цохигддог гэж ярьдаг?
Миний бүтээгдэхүүн арай л Монгол, арай л хямд үнэтэй.

Импортын бараатай өрсөлдөж чаддаггүй гэж ярьж байгаа ЖДҮ эрхлэгчдэд буруу  байхгүй. Би энэ замыг адилхан туулж, даван туулсан. Үйлдвэрлэлийнхээ донор шинжийг тодорхойлох .Анхны хөрөнгө оруулалтаа нөхөх боломжоо зөв тооцоолсон бол өөр хүндрэлүүд гарч үйлдвэрлэл доголдохгүй. Гол нь дэлхий хавтгай гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ намайг аварч, миний үйлдвэр өнөөдөр амьдарч байна. Та үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол Хятадын үйлдвэрүүдийг нэг очоод хараарай. Тэнд тийм шидтэй технологи байдаггүй. Сүртэй тоног төхөөрөмж ч байхгүй.

Дархан хүнд алх хэрэгтэй. Харин одоо үед олноор давтаж цохих лентопыг ашигла. 20 мянган долларын төхөөрөмж авахаа түр хойшлуулаад юуг нь өөрөө хийх боломжтойг олж хар. Тэгээд чадахгүй

Арслантай авдрын хээ

зүйлээ л худалдаж ав. Би жишээ нь 50 мянган долларын төхөөрөмжийг 2000 долларт босгож чадна. Энэ бол миний туршлага. Манайхан Хятадаас дүүжин тааз авчирдаг. Гэтэл тэрийг хийдэг бичлэгийг youtube-ээс л олоод харвал үйлдвэр гэдгийг ойлгоно.

Өөрөө технологио мэдрэхгүй хүн үнэтэй төхөөрөмж авчраад үнэтэй бүтээгдэхүүн гаргаад байхаар яаж үйлдвэрлэл хөгжих вэ. Төхөөрөмждөө биш, технологидоо байдаг юм. Технологи бол хүний ур ухаан, потенциалаар бий болно.

-Хятадын үйлдвэрүүд тийм энгийн байдлаар ажилладаг гэж үү. Аяллын мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаач?

Нэг тосгонд эмгэн, өвгөн хоёр л үйлдвэрлэл явуулж байна. Эмгэн нь төмрийг нь цохиж хэв оруулаад, өвгөн нь угсарчихдаг. Дэлхийд Англи, Герман улсууд үйлдвэрийн технологиороо тэргүүлдэг. Харин Хятад тэр үйлдвэрлэлийг микро түвшинд хүргэж чадсан.

Машины үйлдвэрийг айлын гэрт аваачсан нь тэдний хамгийн том давуу тал. Маш олон хүн ажлын байртай болсон. Өнөөдөр дэлхий дээр том

үйлдвэрүүд дампуурч байгаа нь брэндийн зуун эхэлсэнтэй холбоотой. Брэндийн зуун бол хувь хүний хүсэл, сонирхол руу чиглэсэн. Хүн бүр өөртөө дизайнер болсон.

Коммунизмын үеийнх шиг 1000 гутал хийдэг үе өнгөрсөн. Одоо мянгуулаа өөр загвартай байвал хүмүүс худалдаж авна. Тэгэхээр ийм нөхцөлд үйлдвэрлэгч хүн хурдан дасан зохицдог байх хэрэгтэй.  Коммунизмаас эхлээд салчих. Үйлдвэрлэгчид хэн нь амьд үлдэх вэ гэсэн тоглоом тоглодог.

-Та ЖДҮ-ийг дэмжих зээл, төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан уу. Яаж үйлдвэрээ босгосон юм бэ?

Төр засаг дэмжинэ гээд хүмүүс боддог. Гэхдээ уучлаарай эхлээд өөрөө амьд үлдэх хэрэгтэй. Амьд үлдэж байж дараагийн асуудал яригдана.

Үйлдвэрлэлийн салбар хөгжихгүй байна гэдэг худлаа. Яг хийх ёстой юмаа хийхгүй л байна гэсэн үг. Судлах хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүнийг өөрийн санаагаар хийчихээд хэрэглэгчдэд тулгаж болохгүй. Тэдний хүслийг судлах хэрэгтэй.

Үйлдвэр гэдэг чинь хувь хүн. Яавал доголдолгүй, ашигтай байх вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Хятадууд энэ аргаар үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Гэхдээ яг үйлдвэр дээр инженерийн ухаан л хэрэгтэй. Одоо 19 дүгээр зууны аргаар юм хийхээ болих хэрэгтэй.

Дэлхий ертөнц дээр тоосгыг барилгын сийрэгжилтийн дулаан алдалттай гэдгийг тогтоогоод зөвхөн өнгөлгөөнд хэрэглээд байхад, манайхан байшин бариад байх юм. Манай улс хямд зүйлийн цуглуулга болмооргүй байна шүү дээ.

-Танай үйлдвэр ямар төрлийн бүтээгдэхүүн дээр ажилладаг вэ?

Empire deco systems (Эзэнт гүрний үеийн засал чимэглэл )-ийн үер үү явж байна. Монголд миний бахархдаг зүйл олон бий. Хүний мэлмий баясгадаг зүйл бол хүний дотоод сэтгэлийг байнга хөглөдөг. Төрийн ордны урд өргөтгөл бол хаанаас нь ч харсан Монгол үнэр үнэртсэн агуу бүтээл.

Түүн шиг манай үйлдвэр Empire deco systems-ээр дамжуулж дижитал

Дүнжингарав худалдааны төвд 1.15-аас 1.30-ныг хүртэл зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв - Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаанд НАНА ТОП ХХК-аас "Найман Тахилт Цар таваг" бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцлоо.

түвшний монгол хээг хийж байна. Тухайн зүйлийг онцлог байсан цагт брэнд болж, хүмүүсийн эрэлтэд нийцдэг. Монгол хүнд тааламжтай байдлыг төрүүлэх монгол шинжтэй тавилга, дотоод засал цөөхөн. Тиймээс би энэ байдлыг өөрчлөхийн төлөө л ажилладаг. Айлд ороход зурагтных нь ард хадны сүг зурагтай товгор хана байвал ямар бэ. Монгол банхарын хээтэй шкафыг та төсөөл дөө.

Бидний орон зай бол Монгол. Импортын барааг давах зүйл нь миний Монгол чанар. Өнөөдөр олон монголчууд зовж олсон мөнгөө импортын хямд бараанд үрж байна. Өнөөдөр монгол дээлний хийц, чанар яаж хөгжиж байна вэ. Бид хөгжиж байгаа зүйлдээ тулгуурлаж харах хэрэгтэй. Empire deco systems үнэт чулууны чимэглэлийн үйлдвэрлэл шинээр явуулж эхэлж байна.

Үүгээрээ Монголыг интерерийг гадныханд мэдүүлэхийг зорьж байгаа. Манайх ганцхан будгаа л импортоор авдаг. Бусад нь бүгд Монголын түүхий эд.

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.