Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2013.08.16

Зэсийн үнэ 15 хувиар буурчээ

Өнгөрөх жилүүдэд экспортод нүүрсний эзлэх хувь 40 байсан бол өнөөдөр 20 хувь болтлоо буурсан байна.

Тиймээс цаашид экспортын хэмжээ эдийн засгийн өсөлтөд гол нөлөөлөх ашигт малтмал нь зэс байх магадлалтай боловч зэсийн үнэ өсөх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Улсын төсвийг угждаг зэсийн үнэ он гарсаар таагүй нөхцөлд байгаа. Төсөвт төвлөрүүлэх орлогыг бүрдүүлэхдээ нэг тонн зэсийг дунджаар 8852 ам доллараар тооцсон байдаг гэтэл өнөөдөр 6892 долларт хүрч өөрөөр хэлбэл 15-16 хувиар буурсан байна.

Харин зэсийн гол үйлдвэр болох Эрдэнэт үйлдвэр татварын ихэнх хувийг бүрдүүлдэг. Гэтэл зэсийн үнэ уналтад байгаагаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж чадахгүйд хүрээд байна. Он гарсаар зэсийн үнэ таван хувиар буурч 7-р сараас 15 хувийн ханшийн уналт үүслээ.

Уул уурхайн салбараас улсын төсөвь оруулсан татварын хэмжээ

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа "Энэ оны эхнээс тогтмол буурсан ч эргэн өсч байна. 1998 онд зэс хамгийн доод үнэлгээ 1300 долларт хүрсэн. Түүнээс хойш өссөөр өдий хүрлээ. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бууралтын мөчлөгт явж байгаа" хэмээн хэллээ.

2013 оны эхний 7 сарын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортыг авч үзвэл нүүрс 25.3 хувь зэсийн баяжмал 20 хувь, төмрийн хүдэр 16.2 хувь, газрын тос 10.6 хувь, алт 8.3 хувь, жонш 5.2 хувь, цайр 3.3 хувь, бусад бүтээгдэхүүн 11.1 хувийг эзэлж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар эхний долоон сарын байдлаар монгол улсын гадаад худалдааны нийт бараа бүтээгдэхүүний эргэлт зургаан тэрбум ам долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 7.2 хувиар буурсан үзүүлэлт заажээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн экспортын тулгуур нүүрс зэсийн ханшийн уналт цаашид өсөх эсэхээс төсвийн бүрдүүлэлт бүрэн хамаарна хэрэв ханшийн уналт энэ хэвээр үргэлжилбэл төсөвт тодотгол хийх тухай зайлшгүй ярих хэрэгтэй болно.