БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.08.29

Л.Гантөмөр: Ирэх онд цэцэрлэгийн хүртээмж сайжирна

Шинэчлэлийн Засгийн газрын БШУ-ы сайдаас энэ онд баригдахаар төлөвлөгдсөн цэцэрлэгүүдийн асуудлаар тодрууллаа.

БШУ-ы сайд Л.Гантөмөр: Төсвийн хөрөнгө оруулалтаар ондоо багтаад 32 цэцэрлэг ашиглалтад орох ёстой. Дээр нь олон улсын байгууллагын санхүүжилтээр Улаанбаатар хотод 17 цэцэрлэг барина.

Мөн 89 байршилд бага сургууль, цэцэрлэгийн комплексийн ажлыг энэ оноос эхлүүлнэ. Санхүү мөнгө, хууль эрхзүйн орчноосоо шалтгаалан энэ онд хүүхдүүдээ 100 хувь хамруулах ажлыг хийж амжсангүй.

Ирэх онд цэцэрлэгт хамрагдахгүй байгаа хүүхдийн тоо эрс буурна гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна гэлээ.