М.Ангараг: Хууль эрх зүйн орчноо өөрчлөх шаардлага тулгарлаа
рчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг
2013.09.03

М.Ангараг: Хууль эрх зүйн орчноо өөрчлөх шаардлага тулгарлаа

Эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа болон ирээдүйд тулгарах шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах талаар Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангарагтай ярилцав.

-Эрчим хүчний асуудлыг шийдэх нэг гарц нь сэргээгдэх эрчим хүчийг дэмжих явдал юм. Үүнийг дэмжихийн тулд юу хийх шаардлагатай байгаа вэ?

Сэргээгдэх эрчим хүчний хууль, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хөтөлбөр гээд 2007 онд батлагдсан гарсан. Үүн дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд доллар центрээр тарифаа тогтоогоод, зөрүүний түрээс олгох буюу эфирийн тариф гэдэг загварыг хийсэн.

Өнгөрсөн сарын 6 сарын 23-нд 50 мегаваттын салхин парк болох том усан цахилгаан станц Дөргөн, Тайшир, мөн бага оврын 11-12-оод усан цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Мөн 11 суманд сэргээгдэх эрчим хүч хосолсон эх үүсвэрүүдийг барьсан.

Гэтэл энэ маань 2007 оноос хойш өнөөг хүртэл барьж ирсэн тарифнаас үнэ нь буурч байгаа учраас хөрөнгө оруулагчид өөр зүйл рүү анхаарах боллоо.

Түүнчлэн улсын төсөвт дарамт үүсгэхгүйн тулд бид нар тарифын өөрчлөлт хийх шаардлага гарсан. Заавал төр алдагдал төлөх биш. Байгууллага дээр яаж шийдэх вэ гэсэн загварыг харж байна. Үүний дагуу эрх зүйн орчноо өөрчлөх шаардлага гарсан.

-Гэхдээ дээрх асуудлыг шийдэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

- Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, утааг бууруулах гэхээр энэ салбар маань ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг нь саад болж байгаа юм. Тийм учраас хөгжиж байгаа улс орнууд сэргээгдэх эрчим хүчнээс айдаг тал бий. Учир нь анх оруулж байгаа хөрөнгө оруулалт нь их, хэт өндөр байдаг. Мөн энэ салбарыг дэмжээд явахаар шинэ технологи учраас эрчим хүчний салбарт илүү зардал болж эхэлдэг.

Өөрөөр хэлбэл өндөр үнэтэй эрчим хүчийг хүмүүс худалдаж авах ёстой болдог.Тиймээс хөрөнгө оруулагчийг татахын тулд эрчим хүчийг чинь үнэтэй авья, харин та нар хөрөнгө оруулалтаа хийгээд өөрсдөө барь, 10 жилийн дараа зардлаа нөхөөд ашгаа ол, бид үүнд чинь 15-25 жилийн хамтын ажиллагааны баталгаа өгч, цахилгаан авья гэхээр улсын төсөвт ачаалал үүрэх асуудал гарч ирдэг.

-Түүнээс гадна манай улсын нэг онцлог бол газрын баялаг ихтэй, нүүрсний үлэмж нөөцтэй учраас нүүрснээс эрчим хүч гаргах нь хямд тусдаг?

Герман, Япон, БНСУ зэрэг улсууд өөрсдөө байгалийн нөөцгүй учир сэргээгдэх эрчим хүч рүүгээ орохоос өөр аргагүй болсон байгаа юм.
Эдгээрээс гадна бас нэг том саад бий нь хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн механизм дутагдаж байгааг дурдууштай. Өнөөдөр нүүрсний бодлого нь эрчим хүчний хангалтын асуудлаасаа дээгүүр тавигдаад байгаа учир бусад салбартаа хөрөнгө оруулалт хийх боломжийг багасгаж, улмаар энэ төслүүд дэмжигддэггүй асуудал бий.