Ц.Баярсайхан ХБНГУ-д айлчиллаа
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.09.04

Ц.Баярсайхан ХБНГУ-д айлчиллаа

Барилга, хот байгуулал­тын сайд Ц.Баярсайхан тэр­гүүтэй төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хий­жээ.

Айлч­лалын бүрэлдэхүүнд тус яамны Стратегийн төлөв­лөлт, бодлогын газрын дарга Г.Мэр­гэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэр­гэжилтэн А.Лхамсэржид нар болон Барилгын үндэс­ний төвийн захирал Б.Баярсайхан, Барилгачдын холбооны ерөн­хийлөгч М.Батбаатар нар оролц­сон байна.

Айлчла­лын үеэр сайд Ц.Баярсайхан Холбооны тээвэр, барилга хот байгуулалтын яамны ТНБД ноён Н.Бомбетэй уул­заж, хоёр орны барилгын сал­барын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцон, яам хооронд байгуулах хамтын ажиллагаа­ны Санамж бичгийн төслийг гардуулсан аж.