Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана
Улсын их хурал
2013.09.16

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

Өнөөдөр 10.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.

УИХ-ын даргын захирамжаар хуралдуулж буй чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм.

Ээлжит бус чуулган есдүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.