2013.09.19

Зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгана

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан.

Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон.

Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж,  жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулах юм.

Гэвч өнгөрөгч өдрүүдэд Зуун айлын явган хүний зам дээр рекламны самбар байрлуулсан талаар иргэдийн ирүүлсэн гомдлын талаар  Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодруулахад: 

-Явган хүний зам дээр “Улаанбаатар сан”-гийн рекламны самбарыг  ямар ч зөвшөөрөлгүйгээр байршуулсан байсан. Өнөөдөр тус сангийн холбогдох хүмүүстэй уулзаж, яаралтай буулгах үүрэг өгсөн” гэлээ